Амьтны эд эрхтэнг хууль бусаар хил гаргах гэж байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 2 секунд
Амьтны эд эрхтэнг хууль бусаар хил гаргах гэж байжээ

Амьтны эд эрхтэнг хууль бусаар хил гаргах гэж байжээ

Хөвсгөл аймгийн харьяат иргэн Э, Н, Д нар бүлэглэн Улаанбаатар-Замын-Үүдийн 276 дугаар галт тэргэний 25 дугаар вагонд ан амьтны гаралтай эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэхээр тээвэрлэж явсныг өнгөрөгч 9-ний өдөр цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. 

Одоогийн байдлаар Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасагт энэ хэргийг шалгаж байна.

Хураагдсан эд зүйлээс үзэхэд баавгай хоёр, буга 13, согоо 17, хүдэр нэгийг тус тус хуль бусаар агнасан байна. Хохирлын хэмжээг шууд тогтоох боломжгүй учраас шинжээч томилон экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоолгохоор ажиллаж байгаа ажээ. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас хууль бус ан хийж, улсын хилээр ан амьтны гаралтай түүхий эд нэвтрүүлэхийг завдахгүй байхыг анхааруулсан байна.

Эх сурвалж: Zaluu.com

Америк, Хятадын худалдааны дайн бусад улсад боломж олгожээ
Америк, Хятадын худалдааны дайн бусад улсад боломж олгожээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.