Малчдад 710 мянган төгрөгийг бэлнээр олгож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 18 секунд
Малчдад 710 мянган төгрөгийг бэлнээр олгож байна

Малчдад 710 мянган төгрөгийг бэлнээр олгож байна

Монгол оронд зудын гамшиг нүүрлэж 21 аймгийн 251 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт хаваржилт хүндрээд байна. Арван хоног тутам багцалдаг тоогоор хамгийн сүүлд 3.8 сая мал хорогджээ.

Өнгөрсөн хоёрдугаар сар гэхэд л 26 дахь хамгийн хүйтэн буюу агаарын дундаж температур өмнөх жилээс -4.9°С, олон жилийн дунджаас 2.8°С-аар хүйтэрсэн. Энэ нь 1940 оноос хойш тохиолдож байгаа 26 дахь хүйтэн сар болсон гэдгийг цаг уурын байгууллагаас мэдээлэв.

Малчдад туслах чиглэлээр төр засгаас хоёр удаагийн өвс, тэжээл, хүнс, бараа материалыг хөдөө рүү илгээгээд байгаа бол цасанд боогдсон 97 мянган км замын цасыг цэвэрлэжээ.

Мөн он гарснаас хойш 63 мянган иргэнд эрт илрүүлэг оношилгоо, үзлэг хийж, 170 иргэнд эмнэлгийн тусламж, 350 өрхөд эрүүл мэндийн зөвлөгөө үзүүлсэн. 12 суманд 60 гаруй эмнэлгийн зориулалтын туулах чадвартай авто машиныг ЭМЯ-аар дамжуулан хуваарилахаар болсныг УОК мэдээллээ.

Тэгвэл онцгой комисст цугларсан хандив болон донор байгууллагуудын тусламжийг эхнээс нь малчдад хүргэж эхэлсэн байна. Олон улсын хүмүүнлэгийн 20 гаруй байгууллагын тусламж, дэмжлэгийн хүрээнд гурван сая 249 мянган ам.долларын санхүүжилт босож, иргэдэд шууд хүргэж эхэлжээ.

Ингэхдээ айл өрхийн дансанд шууд бэлнээр шилжүүлж байгаа. Нэг өрхөд дунджаар 560 мянган төгрөг, нэмээд өвс тэжээлийн 150 мянган төгрөг гээд 710 мянган төгрөг очихоор байгаа аж. Өнөөдрийн байдлаар 12 мянга орчим өрхөд энэ хэмжээний бэлэн мөнгө өгөхөөр зохион байгуулж буй аж.

Бэлэн мөнгөний тусламж олгох шаардлагатай хүндэрсэн сум, багийн мэдээллийг донор байгууллагууд УОК-оос авч байгаа бөгөөд тэр дагуу шилжүүлэх юм байна.

Харин УОК-т иргэд олон нийт, олон улсын байгууллагаас 44 иргэн 26 аж ахуйн нэгж, 61 төрийн байгууллага, 23 ТББ, гадаадын нэг байгууллагаас гурван тэрбум 171 сая 848 мянга 216 төгрөгийн хандив цугларсан. Мөн 805 сая төгрөгийн бараа материалын хандив ирүүлжээ. Үүнээс хүндрэлтэй аймаг, сумдад 701 сая төгрөгийн 41 мянга 484 ширхэг бараа бүтээгдэхүүнийг газар дээр нь хүргэсэн.

Эдгээрийн зарцуулалт хэрхэн хуваарилсан гэх маш тодорхой мэдээллийг цахим болон шилэн дансанд байршиж байгаа. Тусламжаар хүрч байгаа бараа дундаасаа замхарч, ах дүүгийн сүлбээ орж болохгүй. Ийм дутагдал гаргасан албан тушаалтан байвал УОК-ын шуурхай штабт баримттай мэдээлэл өгөхөд хяналт тавьж ажиллах болно гэдгийг мэдэгдлээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин, С.УЯНГА

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 46 (7290)

Буруу тогтолцоо: Усан парк нэрээр боссон авлига хорооллыг нураах шүүх хурал хойшлогдов, анх газрыг хэн олгов!
Буруу тогтолцоо: Усан парк нэрээр боссон авлига хорооллыг нураах шүүх хурал хойшлогдов, анх газрыг хэн олгов!
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.