“ГОВЬ” ХК-Азийн Хөгжлийн Банктай хамтран уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл хэрэгжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 13 секунд
“ГОВЬ” ХК-Азийн Хөгжлийн Банктай хамтран уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл хэрэгжүүлнэ

“ГОВЬ” ХК-Азийн Хөгжлийн Банктай хамтран уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл хэрэгжүүлнэ

Үндэсний ууган үйлдвэрлэгч “ГОВЬ” ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр “Уур амьсгалын өөрчлөлтөд малчдыг бүлгэмээр дасан зохицуулах, бэлчээрийн тогтвортой менежментийг бий болгох туршилтын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.

Уг төсөл нь 2029 он хүртэл үргэлжлэх бөгөөд үндсэн дөрвөн зорилгын дор хэрэгжих юм. Үүнд:

  • Малчдын амьжиргааны түвшинг дээшлүүлэх,
  • Эрэгтэй эмэгтэй малчдыг тэгш боломжоор хангах,
  • Бэлчээрийн тогтвортой менежментийг бий болгох,
  • Уур амьсгалын өөрчлөлтөд бүлгэмээр дасан зохицуулах зэрэг ажлууд багтана.

Төслийн хэрэгжилтийн эхний шатанд Хөвсгөл, Баянхонгор аймгийн 200 малчин өрхөд бэлчээрийн тогтвортой менежментийн загварыг турших, бэлчээр экологийн мэдлэг ойлголт олгох, санхүүгийн боловсролыг нь дээшлүүлэн жендерийн мэдрэмжийг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийгдэх юм.

Энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр төслийн явцад бий болгосон сайн туршлага, үр дүн, арга барилыг төрийн холбогдох байгууллагуудтай хуваалцах аж. Ингэснээр тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгоход нэг шатаар ойртоно хэмээн төслийн багийнхан онцлон тэмдэглэж байлаа.

Уур амьсгалын өөрчлөлт нь манай орны мал аж ахуйн салбарт сөргөөр нөлөөлөх магадлал өндөр учир малчдыг бэлтгэхэд төр төдийгүй үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд ч анхаарлаа хандуулах нь зүйтэй. Иймээс уг төсөл нь манай улсад хэрэгжих нь нэн чухал юм. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахад хувийн хэвшлийн зүгээс хувь нэмрээ оруулж, дорвитой алхам хийх шаардлагатайг төслийн санаачлагчид онцолжээ.

Энэхүү төсөл нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилгын "5. Жендерийн эрх тэгш байдлыг хангах", "13. Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах", "15. Хуурай газрын эко системийг хамгаалах" гэсэн зорилгуудад нийцэж байгаа юм.

Энэ жилийн сонгуульд зөвхөн хэдэн малчин л орох бололтой юм аа даа
Энэ жилийн сонгуульд зөвхөн хэдэн малчин л орох бололтой юм аа даа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.