Хятад иргэдээс 5 сая төгрөгийн хахууль авсан байцаагчид 1.6 жил хорих ял оноожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 9 секунд
Хятад иргэдээс 5 сая төгрөгийн хахууль авсан байцаагчид 1.6 жил хорих ял оноожээ

Хятад иргэдээс 5 сая төгрөгийн хахууль авсан байцаагчид 1.6 жил хорих ял оноожээ

Манай улсад зорчиж буй гадаадын иргэдийн визийг “янзалж” өгөөд мөнгө авдаг бүлэглэл бий болсон тухай бид урьд нь мэдээлж байлаа. Ялангуяа Хятадаас  орж ирсэн иргэдийн бизийн  хугацааг сунгуулах, зөрчил гаргасан этгээдийн биз дээр хар тамга даруулалгүй явуулах зэрэгт монголчууд зуучлан хахууль авдаг ажээ.  Энэ хэрэгт Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын байцаагч нар ч  оролцож байсан байна. Тус газрын Хяналт шалгалтын байцаагч асан Ж.Пунцаг гэгч нь Хятадын GRVG компанийн ажилтан Жан Юү Шинээс таван сая төгрөгийн хахууль авч ийм “үйлчилгээ” үзүүлсэн бөгөөд мөн арав гаруй Хятад иргэнд визийн хугацааг хууль бусаар сунгаж өгсөн хэрэгт шалгагдаж,  шүүхээс нэг жил зургаан сарын хорих ялаар шийтгэгджээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас хахууль авсан хэмээн буруутгасан байна.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Согтуу жолооч нарыг журамлав
Согтуу жолооч нарыг журамлав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.