Согтуу жолооч нарыг журамлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 8 секунд
Согтуу жолооч нарыг журамлав

Согтуу жолооч нарыг журамлав

Согтуугаар автомашин жолоодож, осол аваар хийдгээрээ монголчууд Азидаа тэргүүлж буй. Нийслэл хотдод ч, хөдөөгийн замд ч согтуу жолоочийн үйлдсэн аваар осол тасрахгүй байна. Замын цагдаагийнхан энэ тал дээр янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг боловч төдийлөн амжилт олохгүй байгаа аж. Гэхдээ хяналтын ажлаа зогсооно гэж юу байхав. Саяхан Замын цагдаагийн газраас нэгдсэн үзлэг шалгалт хийлээ. Энэхүү шалгалтаар нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа хэрэглэсэн 70 гаруй жолооч журамлагджээ. Хоёр хоногийн өмнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Тоёота Креста” маркийн автомашины жолооч согтуугаар замын хөдөлгөөнд орж яваад суудлын хоёр автомашинтай мөргөлдөн өөрийн биед хүнд гэмтэл авчээ.  Иймээс согтуугаар автомашин жолооддог жолооч нартай хийх тэмцэлийг хуулийн хүрээнд улам чангатгах талаар УИХ-ын зарим гишүүдээс санаачлага гаргаад байгаа ажээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Хулгайч нар селфи хийж байгаад баригджээ
Хулгайч нар селфи хийж байгаад баригджээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.