Сонирхогчдын боксын ДАШТ эхлэх гэж буйтай холбогдуулан тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох тамирчдын нэрс хэрхэн гарсныг олон нийт сонирхож байгаа. Тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин оролцох эрхээ авсан бөгөөд гэмтлийн улмаас Азийн АШТ-д оролцож чадаагүй У.Мөнх-Эрдэнийг ДАШТ-д оролцуулах хүсэлтийг манай холбооноос AIBA-д гаргаад байсан.
Тэгвэл AIBA-ийн зүгээс У.Мөнх-Эрдэнийг Азийн АШТ-д оролцоогүй учир ДАШТ-д өрсөлдүүлэх боломжгүй гэсэн хариу ирсэн байна. Энэ удаагийн ДАШТ нь олимпийн эрх олгох тул манай улсын зүгээс шилдэг тамирчдаа оролцуулах хүсэлтэй байгаа юм.
Г.Итгэл
Эх сурвалж: www.TODAY.mn