Ж.Сандагсүрэн: Цоо шинэ, евро 5 хөдөлгүүртэй гоё автобус ирнэ гэсэн хүлээлттэй байсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 36 секунд
Ж.Сандагсүрэн: Цоо шинэ, евро 5 хөдөлгүүртэй гоё автобус ирнэ гэсэн хүлээлттэй байсан

Ж.Сандагсүрэн: Цоо шинэ, евро 5 хөдөлгүүртэй гоё автобус ирнэ гэсэн хүлээлттэй байсан

Сүүлийн үед дуулиан тариад байгаа ногоон автобусны талаар нийслэлийн засаг даргын орлогч асан Ж.Сандагсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр:

Нийслэлийн нийтийн тээврийн газар нийслэлийн засаг даргын тамгын газар хамтран өнгөрсөн жилийн 12-р сард гарсан захирамжийн дагуу ногоон автобусуудыг худалдан авах үйл ажиллагаа хийгдсэн. Ирж байгаа автобусыг ажлын хэсгийн бүх гишүүд цоо шинэ, евро 5 хөдөлгүүртэй гоё автобус ирнэ гэсэн хүлээлттэй байсан. Худалдан авах процесст оролцох боломжгүй ирсэн хойно очиж үзсэн. Тус ажиллагаанд хэн буруутайг хуулийн байгууллага тогтооно" хэмээлээ.

Тус бүр нь 400 сая төгрөгийн өртөгтэй, замасктай ногоон 100 автобус оруулж ирсэн. Тус асуудлаар холбогдох албан тушаалтанууд хуулийн байгууллагад шалгагдаж байна. Одоогоор хэн буруутай вэ гэдэг нь тодорхойгүй бөгөөд хуулийн байгууллага хянан шийдвэрлэнэ гэдгийг нийслэлийн засаг даргын орлогч асан Ж.Сандагсүрэн мэдээллээ. Мөн энэ үеэр тус хэрэгт холбогдож байгаа албан тушаалтануудын нэгийн хувьд өөрийгөө хамгалахаар өмгөөлөгч авна гэдгийг мэдэгдэсэн. Ажлын хэсэг хуралдаж техникийн мэдлэг боловсрол болон тус компанийн хуульд заасан чадавхийг үнэлэн "Тэнүүн-Огоо" ХХК-г шалгаруулсан аль шатанд алдаа гарсаныг зөвхөн хуулийнхан тогнооно хэмээн тэрээр онцоллоо.

Итгэмжлэлийн төвийн дарга “Шүүр“ ажиллагааны хаана нь үлдээд байна
Итгэмжлэлийн төвийн дарга “Шүүр“ ажиллагааны хаана нь үлдээд байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.