Дуучин Т.Дэлгэрмөрөн: Түүнгүй ертөнц охин бид хоёрт байгаад хэрэггүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 0 секунд
Дуучин Т.Дэлгэрмөрөн: Түүнгүй ертөнц охин бид хоёрт байгаад хэрэггүй

Дуучин Т.Дэлгэрмөрөн: Түүнгүй ертөнц охин бид хоёрт байгаад хэрэггүй

 

deegii2“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн гэр бүл хорт хавдартай тэмцэж байгаа. Тэгвэл номин талст хамтлаг тоглолт хийхээр болсон байна. Энэ талаар дуучин Т. Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.  “Өглөөний мэнд ах дүүсээ? Би энэ амралтын өдрийг хүлээж та бүхэнтэйгээ жоохон ч атугай сэтгэлээ хуваалцахыг хүссэн юм. Учир нь та бүхэнд бодох бас шийдэх боломж байгаа болохоор.

“Номин Талст”-ынхан маань 9-р сарын 26-нд буюу ирэх хагас сайн өдөр нэгэн сайн үйлсийн аянд та бүгдийг уриалж байгаа юм. Бид ойрд тоглолт хийгээгүйдээ гол нь биш ,ер нь дуунд дуртай хөгжимд хайртай, тэр дундаа манай хамтлагийг сонсдог жинхэнэ ойр дотныхонтойгоо нэг өдрийг ч гэлээ сайхан өнгөрүүлэхийг хүссэний гол учир шалтгаан бол манай гэр бүлийн, миний эхнэрийн, та бүхний бага ч атугай мэдэх хайрын минь төлөө юм аа.

Бидний босгосон тэр л амьдралын эхлэл агуу хайр минь яг л та хоёрыхтой адилхан. Хэн хүний амьдралд юу эс тохиохыг тэр гэхэв, хэл амнаас хол энд би хамгийг дэлгэрүүлээд юу хийнэ хайртай та нар минь мэдэрхэд болно. Хайлган сэтгэлгүй, бодсоноо тунгаадаггүй зарим нэгэн маань зүрхэнд чулуу зоосоор удаж байна, би айж байна.

Хавар зуны улирлыг мэдрэлгүй хайрынхаа амь насны төлөө зүтгэсээр тэмцсээр өнөөдөртэй золгож байна. Ийм урт хугацаанд хайртын минь охин бид хоёроо гэсэн сэтгэл агуу, хамт олны минь үнэнг мэдэх хайр уудам хэдий ч бид энэ аймшигт өвчинтэй тэмцсээр л байна.

Харамсалтай нь итгэл найдвар минь суларч тэр минь миний гарыг атгахаан болих гээд байна. Түүнгүй ертөнц охин бид хоёрт байгаад хэрэггүйдээ, ядаж харамсахгүйгээр үлдэх хэн нэгний төлөө бүгдийг хийхийг хүснэ ээ би бас бид.

За ийм л учраас “Номин Талст” хамтлаг маань гэнэт ийм шийдэлд хүрсэн юм. Тоглолт маань халуухан болох байх, харин та бүгдийн тав тухыг бид чанартай бэлдэж байна.

Тоглолтод урилгаар жинхэн сүпер одууд ирнэ та бүхэн ойрд хараагүй болохоор гоё байна гэдэгт итгэлтэй байна. Тансаг ширээ, амтат хоол зууш тайван орчин, тасархай тоглолт, DJ party энэ бүхнийг бэлдэж байна.

За тэгээд ямар ч зохион байгуулж буй ажилд зардал мөнгө гэж байдаг болохоор бид бүхэн бүгдийг тооцож бодсоны дүнд 150.000 төгрөг гаргаж ирсэн юм. Энэ билет ердөө л 300 ширхэг байгаа.

Ах дүүсээ намайг бодож биш өөрсдөдөө сайхан боломжийг зориулж хайртай хамтлагтайгаа хамгаас дотно нөхөдтөйгөө сайн үйлсийн аянд дуу нийлүүлэн нэгдэнэ гэдэгт би итгэж байна аа. Уйлахгүйг л хичээх хэрэгтэй дээ би, уяхан амьтан шүү дээ чааваас. Бас гоё хит дуунуудаа хамтдаа дуулахыг тэсэн ядан хүлээж байна, за хагас сайнд уулзъя. Хаа болохыг билет авсан улс мэдэх болно, түр баяртай бидэнд амжилт ерөөгөөрөй амны билэгтэй Монгол хүн та.” гэсэн байна.

 

 
 
 
Хүн төрөлхтөн 2014 онд
Хүн төрөлхтөн 2014 онд
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.