Цагаан хад гэдэг газарт насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 18 секунд
Цагаан хад гэдэг газарт насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж байжээ

Цагаан хад гэдэг газарт насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж байжээ

Монголд биеэ үнэлэгчдийн бүхэл бүтэн арми бий болоод удаж байгаа. Нийслэлийн дүүрэг болгонд тэдний “салбар нэгжүүд” ажилладаг. Өнгөрсөн зунаас Нийслэлийн цагдаагийн газрынхан тухайн нутаг дэвсгэрийн засаг захиргааныхантай хамтран “Дэн буудал” арга хэмжээг хэрэгжүүлснээр зочид буудал нэртэй биеэ үнэлэгчдийн оромжууд түр ч гэсэн хаагдсан байна. Харин хөдөө орон нутагт биеэ үнэлэгчдийн бүлгүүд гарч ирсээр байгаа аж. Тэр бүү хэл насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлдэг бүлэг ч илэрчээ.

Өмнөговь аймгийн Цагаан хад хэмээх газарт насанд хүрээгүй охид биеэ үнэлээд байна гэсэн дуудлагаар Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрыхан саяхан очиж  ажиллаад иржээ.  Биеэ үнэлэгчдийн дунд  15-16 настай хоёр, гурван охин байсан байна. Тэднийг Б.Баатарсүрэн гэдэг залуу нийслэлээс “Истана” маркын автомашинаар тээвэрлэн аваачиж Д.Ганболд гэх залууд хүлээлгэн өгч биеийг нь үнэлүүлдэг байжээ. Өөрөөр хэлбэл, ийм  сүлжээ үүсгэн гэмт хэрэг  үйлдэж байсныг цагдаа нар илрүүлэн баривчилжээ.

Б.Баяр 

Tumen.mn

Сүхбаатар дүүргийн 2059 өрхөд гурван үгт хаягийг нэвтрүүллээ
Сүхбаатар дүүргийн 2059 өрхөд гурван үгт хаягийг нэвтрүүллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.