С.Тэмүүжин: Найз нөхдийн харилцаа юун дээр тогтдог вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 6 секунд
С.Тэмүүжин: Найз нөхдийн харилцаа юун дээр тогтдог вэ

С.Тэмүүжин: Найз нөхдийн харилцаа юун дээр тогтдог вэ

С.Тэмүүжин:  Найз нөхдийн харилцаа юун дээр тогтдог вэ

Телевизийн олон ангит хувилбараар үзэгчдийн таашаалд анх нийцэж, цаашлаад бүрэн хэмжээний уран сайхны кино болсон олон бүтээл байдаг. Дэлхий нийтэд байдаг энэ жишгийн дагуу “Эмоци” продакшн, “Кистоун” фильмс студитэй хамтран “Гурван найз: Яасан байх нь уу” бүрэн хэмжээний уран сайхны киногоор үзэгчдийг тун удахгүй хөгжөөхөд бэлэн болжээ. Ингээд “Гурван найз” киноны Төгөлдөр буюу жүжигчин С.Тэмүүжинтэй ярилцсанаа хүргэе.

-40 ангит “Гурван найз” киног үзэгчид орой бүр шимтэн үзэж, стрессээ тайлдаг байсан шүү дээ. Тэгвэл энэ удаагийн бүрэн хэмжээний киноны онцлог юу вэ?

 -Манай нийгэмд өнөөдөр хүн чанар, тэр дундаа найз нөхдийн нандин нөхөрлөл ховор болсон. Найз нөхдийн нарийн бат холбоо тасарч, хоорондоо мөнгөнөөс болж хэрэлдэх бүр цаашлаад биесээ үзэж чадахаа байсан байх жишээтэй. Нийгмийн энэ л бүтэхгүй байгаа зүйл дээр дуугаръя гэсэн үүднээс киногоо хийж эхэлсэн. Өнгөрсөн жил хайр дурлал, ажил амьдралын адармаатай олон асуудалтай тулгарч байсан Төгөлдөр, Санчир, Цэрэндалай гурав энэ удаад аль хэдийнэ тогтсон амьдралтай болсон байх болно. Хар багаасаа найзалж ирсэн тэд нөхөрлөлийнхөө ойг нижгэр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ удаад 22 жилийнхээ ойгоор ямар явдалтай учрахыг “Гурван найз: Яасан байх нь уу?” энэхүү бүрэн хэмжээний уран сайхны кинонд харуулах болно.

-Бүрэн хэмжээний киноны нэрийн тухайд их өвөрмөц юм. Яагаад ийм нэр сонгосон бэ?

- Телевизүүдийн рейтингийг тогтоодог “Максима медиа”-гийн судалгаагаар “Гурван найз” олон ангит кино 2014 оны тэргүүлэгч контентын нэг болсон. 25-34 насны үзэгчдийн дунд 2014 оны турших хамгийн өндөр рейтинг авсан тохиолдол болсон. Энэ ч утгаараа залуучуудын хамгийн их хэрэглэдэг үгээр киногоо нэрлэе гэсэн санаа төрсөн юм. Тэгээд үзэхэд залуучуудын дунд “Яасан байх нь уу” гэдэг үг эхний тавд багтсан байсан учраас ийн нэрлэх болсон

-“Гурван найз: Яасан байх нь уу?” киноны зохиолын талаар тодруулна уу?

 -Адал явдалт, инээдмийн төрлийн кино гэдэг утгаараа адармаа, ээдрээтэй, үйл явдлыг түлхүү оруулж өгсөн. Зохиолд хамгийн түрүүнд найз нөхдийн харилцаа юун дээр тогтдог вэ, хэцүү үед хаяад явдаг нөхөд гэж байхад юу ч тохиолдсон хамт байх найз гэж байдаг. Киногоороо дамжуулан хүмүүст зөвхөн инээд бэлэглэхээс гадна залуу үеийнхэнд ухаарал хайрлахыг хичээсэн. Хүн чанар муудсан өнөөгийн нийгэмд жинхэнэ найз ямар үнэ цэнэтэйг ойлгуулахыг түлхүү харуулахыг зорьсон

-Зохиолчоор хэн ажилласан бэ?

 -Кино зохиолыг О.Тэмүүжин, Ж.Оргилтой хамтран бичиж, най- руулагчаар Ч.Ганзориг ажилласан. Киноны дууг “Камертон 2” хамтлаг, дуучин Цэлмүүн, Цэцэ нар хамтран дуулсан.

-Киноны санаа гаргахад зөрчилдөх зүйл байв уу?

-Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэгчлэн кинонд хамтран тоглосон хүн бүрийн санааг базаад зохиолч .Оргил, найруулагч Ч.Ганзориг нар ерөнхий зохиолыг бүтээсэн.

-Энэхүү ангид шинээр хамтран тоглосон жүжигчид бий юү?

-Кинонд “Эмоци” продакшны жүжигчид тоглосноос гадна “Х Түц” хамтлагийн жүжигчин Т.Бархүү, А.Туяа ,“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөр, “Шинэ үе ” продакшны жүжигчин Ц.Ганбаяр нар тоглосон.

Эх сурвалж http://www.info.mn

Газрын наймаа буюу гишгэх талбайгүй Төв шуудангийн урд хэсэг
Газрын наймаа буюу гишгэх талбайгүй Төв шуудангийн урд хэсэг
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.