Газрын наймаа буюу гишгэх талбайгүй Төв шуудангийн урд хэсэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 28 секунд
Газрын наймаа буюу гишгэх талбайгүй Төв шуудангийн урд хэсэг

Газрын наймаа буюу гишгэх талбайгүй Төв шуудангийн урд хэсэг

Дэлхийн банкны гаргасан судалгааны дүнд үндэслэн Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга болон бусад төлөөлөгчид хотын өмнөх дарга нарын олгосон газрын наймааны талаар баримт дэлгэсэн нь иргэдийн дунд шуугиан тариад байна. Олон иргэний мэдэхгүй байсан уг мэдээлэлд багтсан, зарагдсан газрын үнэ нийт 26.9 их наяд буюу 26 мянган цэцэрлэг барих мөнгө, дээрээс нь нийслэлийн 52 жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний байсан нь бүр ч цочиролд орууллаа.

Жишээлбэл, хотын төвийн дээд зэрэглэлийн байршилд тооцогдох Төв шуудангийн урд талын, буюу "Айр маркет"-ын явган хүний замын газрыг гарын үсэг зуран олгосон байв. Хэдий хэмжээний мөнгөөр тус газрыг олгосон нь тодорхойгүй ч саяхан хувьчилсан хэвлэх үйлдвэрийн газрын үнэтэй харьцуулахад ханатай тоо гарч ирэх биз ээ.

Үнэ мөнгөнөөс гадна Төв шуудангийн өмнөх тус газрыг нийслэл эргүүлэн аваагүй бол ямар хохирол үүсэх байсан бол. Явган хүний зам дээр олон давхар байшин баригдаж, хүн алхах зайгүй болно. Дээрээс нь С.Зориг, Ю.Цэдэнбалын хөшөө рүү очих ногоон зам автоматаар хаагдах байсан юм.

Мөн Баянгол зочид буудлын баруун талд байрлах 143 дүгээр хүүхдийн цэцэрлэгийн хажуугийн явган хүний зам болоод хүүхэд багачуудын тоглож наадах ногоон байгууламжтай хэсгийг тэр чигт нь хувьчилсан байжээ. Ямар зориулалтаар хувьчилсан нь тодорхойгүй уг газрыг илчлээгүй бол өдийд хүүхдийн цэцэрлэгийн хажууд шөнийн цэнгээний газар баригдчихсан байхыг ч үгүйсгэх аргагүй юм.

Энэ мэтчилэн дараа дараагийн дугаарт хувьчилсан байсан газруудыг зурагтай, баримттай тайлбарлах болно.

Нэмж хэлэхэд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хууль бусаар газар олговол албан тушаалаасаа огцрох захирамж гаргасан. Энэ захирамж өмнө нь хэрэгжиж байсан бол гарын үсгээр газар олгох асуудал энэ хэмжээнд хүрэхгүй байсан биз ээ.

Согтуу эмэгтэй нөхөртэйгээ маргаж өөрийгөө шатаажээ
Согтуу эмэгтэй нөхөртэйгээ маргаж өөрийгөө шатаажээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.