"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн мөнгөөр хэрхэн тансаглаж буй мэдээллийг иргэн Б.Цогтгэрэл ил болгож байна.
Х.Бадамсүрэн охин Б.Буянжаргалынхаа сургалтын төлбөр болох 102,385,101 төгрөгийг Канадын Торонтогийн Их сургууль руу шилжүүлснээс гадна 20 сая төгрөгөөр унадаг дугуй худалдан авч, хагас тэрбум төгрөгөөр автомашин худалдан авах тендер зарлажээ.
Түүгээр зогсохгүй массажны сандал, мөнгөн аяга зэргийг ТӨҮГ-ын дансаар төлүүлсэн байна.