Цэцийг цэгцлэх цаг болсон уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 56 секунд
Цэцийг цэгцлэх цаг болсон уу?

Цэцийг цэгцлэх цаг болсон уу?

http://www.tumen.mn/upload/2015/10/14/ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ: 

 Монгол Улсын шинэ Үндсэн хууль 1992 онд

 батлагдсанаар тус хуулийн хяналтыг хэрэгжүүлэх шүүх байгуулах эрх зүйн үндэс бүрджээ.

Ингээд Улсын бага хурлын 1992 оны хаврын V чуулганы долдугаар сарын 1-ний хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн анхны бүрэлдэхүүний батлах тухай хэлэлцэж, есөн гишүүнийг томилж байв.

 

Үндсэн хуулийн 64.1-д “...Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага мөн” хэмээн тунхаглажээ.

 

ЦЭЦИЙН ОДООГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа.

 

МУИС төгссөн. Хуульч мэргэжилтэй. Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор. МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, Шүүх яамны хэлтсийн дарга, Хууль зүйн сайд, Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч, Хууль зүйн үндэсний төвийн захирлаар ажилласан. Дээд шүүхээс нэр дэвшүүлснээр 1998 оны наймдугаар сарын 27, 2005 оны нэгдүгээр сарын 13-нд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр тус тус томилогдсон. 2012 оны тавдугаар сарын 30-нд Цэцийн даргаар сонгогдсон.

 

Цэцийн орлогч дарга Н.Жанцан.

 

МУИС төгссөн. Хуульч мэргэжилтэй. Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор.УЕПГ-т прокурор, хэлтсийн дарга, МАХН-ын Төв хороонд хэлтсийн дарга, Улсын бага хурлын гишүүнээр ажилласан. Ерөнхийлөгч нэр дэвшүүлснээр 1992, 1998, 2005 онд Цэцийн гишүүнээр, 1998 онд Цэцийн дарга, 2005 оноос Цэцийн орлогч даргаар ажиллаж буй.

 

Цэцийн гишүүн П.Очирбат.

 

Ленинградын Уул уурхайн дээд сургууль төгссөн. Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй. Техникийн ухааны доктор, эдийн засгийн ухааны доктор, ШУА-ийн гишүүн.

Шарын голын уурхайн ерөнхий инженер, Түлш, эрчим хүч, геологийн яамны орлогч сайд, Түлш, эрчим хүчний сайд, Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн сайд, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан. УИХ-аас нэр дэвшүүлснээр 2005, 2010 онд Цэцийн гишүүнээр томилогдсон.

 

Цэцийн гишүүн Т.Лхагва.

 

УБДС-ийг төгссөн. Түүх, газарзүйн багш мэргэжилтэй. Ховдын найман жилийн сургуульд багш, МАХН-ын Төв хорооны дэргэдэх Намын түүхийн институтэд эрдэм шинжилгээний ажилтан, МАХН-ын Төв хорооны улс төрийн ажилтан, МҮАН-ын нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга, ГЕГ-ын дарга, АН-ын нарийн бичгийн дарга, Удирдлагын академийн захирлаар ажиласан. Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлснээр 2012 оноос Цэцийн гишүүнээр томилогдсон.

 

Цэцийн гишүүн Д.Сугар.

 

 Эрхүүгийн Улсын их сургууль, Намын дээд сургууль төгссөн. Хуульч мэргэжилтэй. Сэлэнгэ аймгийн АДХГЗ-ны хэлтсийн дарга, Хууль зүйн яамны хэлтсийн дарга, дэд сайд, тэргүүн дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, “Монгол шуудан” банкны газрын захирал, ТӨХ-ны даргаар ажилласан. УИХ-аас нэр дэвшүүлснээр 2012 оноос Цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаа.

 

Цэцийн гишүүн Д.Наранчимэг.

 

ЗХУ-ын Славянск хотын Хими, механикийн техникум, МУИС төгссөн. Хуульч мэргэжилтэй. Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн лаборант, инженер, ХЗЭ-ийн хорооны дарга, МУИС-ийн багш, тэнхимийн эрхлэгч, “Отгонтэнгэр” их сургуулийн багш, тэнхимийн эрхлэгч, дэд захирал, ректороор ажилласан. 2005, 2011 оноос Ерөнхийлөгч нэр дэвшүүлснээр Цэцийн гишүүнээр ажилласан.

 

Цэцийн гишүүн Д.Ганзориг.

 

ОХУ-ын Ивановын их сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. ШУА-д эрдэм шинжилгээний ажилтан, УБХ-ын дэр­гэ­дэх Төр, нийгэм суд­лалын академид эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын Тамгын га­зарт хуулийн зөвлөх, МУИС-д багш, УИХ-ын даргын зөвлөхөөр ажил­ласан. УИХ-аас нэр дэвшүүлснээр 2013 оноос Цэцийн гишүүнээр ажиллаж байна.

 

Цэцийн гишүүн Д.Солонго.

 

Москвагийн улсын их сургуулийн дэргэдэх Улс төрийн их сургууль, ЗХУ-ын Москвагийн их сургууль төгссөн. Хуульч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны доктор, дэд профессор. МУИС-ийн Хууль зүйн тэнхимд багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэн­химийн эрхлэгч, захирлаар ажилласан. 2013 онд Дээд шүүхээс нэр дэвшүүлснээр Цэцийн гишүүнээр ажиллаж байна.

 

Цэцийн гишүүн Ш.Цогтоо.

 

 ЗХУ-ын Воронежийн их сургууль, Намын дээд сургуулийг төгссөн. Хууль зүйн ухааны доктор, дэд профессор. Сайд нарын зөвлөлийн референт, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, тэнхимийн орлогч эрхлэгч, ГЕГ-ын дэд дарга, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Гаалийн газрын даргаар ажилласан. Дээд шүүхээс нэр дэвшүүлснээр 2013 оноос Цэцийн гишүүнээр томилогдсон.

 

ЭРХЭМ ГИШҮҮД ИНГЭЖ ЯРИВ:

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “...Засаглалын энэ хямралаас гарахын тулд Үндсэн хуулиа өөрчлөх ёстой. Түүнээс биш Үндсэн хуулийн цэцийг ашиглаад санаа бодлоо гүйцэлдүүлдэг байж болохгүй” /МҮОНТ-д өгсөн ярилцлагаас нь/

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “...Эхний жилүүдэд Цэц цэц шиг байсан. Харин сүүлийн үед араншин нь өөрчлөгдөх болсон байна. Энэ нь нийгмийн өнөөгийн төрх, нөхцөл байдалтай холбоотой байх аа. Мөнгөний эрхшээл, түүний дарангуйлал. Авлига, хээл хахууль. Эрх мэдэлтнүүдэд дулдуйдах ёс зүйгүй авирлал хүрээгээ тэлж байгаатай холбоотой. ...Уг нь би Цэц, түүний гишүүдийн талаар нэг  их яриад байдаггүй хүн л дээ. Гэхдээ зэвүүцэл дургүйцэл хүрэхээр асуудал гарч ирсэн” /“Монголын үнэн” сонинд өгсөн ярилцлагаас нь/

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “...Улс төрийн өндөр мэргэшилтэй гэж  өөрийгөө боддог, ихээхэн улстөрждөг хэсэг хүн Цэцийн нэр хүндийг баллаж хаялаа. ...Үндсэн хуулийн манаачийн үүрэг гүйцэтгэж байгаа Цэц хулгайчийн үүрэг гүйцэтгэж байгаа нь үнэхээр харамсалтай” /Ярилцлагаас нь/

 

ЦЭЦ ИЙМ ТАЙЛБАР ХЭЛЖ БАЙНА:

-Үндсэн хуулийн цэц бол ирсэн өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг үндэслэн  маргаан үүсгэх  эсэх асуудлыг шийддэг. Өмнө нь цэцэд Сонгуулийн хуульд УИХ-ын сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч ажил албаа өгнө гэсэнтэй холбоотой өргөдөл, мэдээлэл, хүсэлт ирээгүй учраас маргаан үүсгээгүй. Цэц өөрөө санаачлаад ямар нэг хууль Үндсэн хууль зөрчиж байна гэж маргаан үүсгэж, шийдвэр гаргах  эрх байхгүй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Ирэх онд нийслэлийн төсвөөр гурван дүүрэгт 100 хүүхдийн ортой эмнэлэг барина
Ирэх онд нийслэлийн төсвөөр гурван дүүрэгт 100 хүүхдийн ортой эмнэлэг барина
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.