“Фүжи холдинг″ компанид найр тавьсан М.Нямбаяр дарга
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 34 секунд
“Фүжи холдинг″ компанид найр тавьсан М.Нямбаяр дарга

“Фүжи холдинг″ компанид найр тавьсан М.Нямбаяр дарга

|

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Vvл таны сонорт хvргэх нэгэн мэдээлэл байна. Тодруулбал, таны хэлдэг “Иргэдийнхээ л vгийг сонсоно”, “Иргэд мэднэ” гэх таны уриа лоозон болсон энэхvv vгийг Нийслэлийн Ерєнхий тєлєвлєгєєний газрын дахин тєлєвлєлтийн хэлтсийн дарга М.Нямбаяр гэгч этгээд буруугаар ашиглаж маш олон иргэдийн эрхийг ноцтойгоор зєрчжээ. Тvvний тарьсан балгаас болж єнгєрсєн оны арваннэгдvгээр сард Хан-Уул дvvргийн “Нэхмэлийн шар” хэмээгдэх хуучин байрны оршин суугчид шуугиан тарьж байсан.
Учир нь тэрбээр дээрх хуучин байрнуудын оронд шинээр сvндэрлэн босох орон сууцны тендерийг хууль бусаар явуулсан гэх хэл аманд орж байсныг уншигчид санаж буй байх. Єєрєєр хэлбэл, Vнэлгээний хороо хуралдаагvй байхад Нийслэлийн ерєнхий тєлєвлєгєєний газраас /НЕТГ/ сонгон шалгаруулалт явуулж хэд хэдэн тєрийн албан хаагчийг тэр хавийн оршин суугчид АТГ-т шалгуулахаар болж байсан юм.

Тэгвэл урин дулааны цаг ирж буйтай холбогдуулан оршин суугчид энэхvv байрны асуудлаар дахин хэл ам хийж эхэллээ. Оршин суугчдын хэлж буйгаар “Єнгєрсєн оны тавдугаар сард “Фvжи холдинг” компани тендерт ялсан байсан. Vнэхээр тендер сонгон шалгаруулалтаа явуулаад ялагчаа тодруулсан юм бол дахин тендер зарлах хэрэг байсан юм уу. Тэгээд ч тус компани барилга барьж байсан ямар ч туршилга байхгvй. Энэ компанийг судлаад vзэхэд мєнгє хvvлдэг газар юм билээ. Тэд японоос таван тэрбум ам. долларын хєрєнгє оруулалт ирнэ гэж ярьдаг. Тvvнчлэн тэд барилга бариулахдаа хятадын “V ЯН” гэдэг барилгын компаниар барилгаа бариулна гэж ярьсан. Эдийн засаг хямралтай энэ vед гадаадын хєрєнгє оруулалт зогсвол яах вэ. Энэ мэт зvйлээс болж иргэд хохирох ёсгvй шvv дээ. Тиймээс нийслэлийн удирдлагууд энэ тал дээр хатуу анхаарахыг хvсч байна. Яг vнэндээ “Нэхмэлийн шар” байранд тєлбєрийн чадваргvй хvмvvс амьдардаг гэдгийг монголын ард тvмэн бvгд мэднэ. Тухайлбал, тэтгэвэрт гарсан, хєгжлийн бэрхшээлтэй, єнчин єрєєсєн, ядуу, зvдvv хvмvvс голцуу амьдардаг газар шvv дээ. Тиймээс л нэр бvхий албан тушаалтнууд бидний vгийг хvн ч гэж тоохгvй байгаад vнэхээр харамсаж байна. Бид єнгєрсєн хугацаанд Хотын дарга Э.Бат-Vvл, НЕТГ-ын дарга Н.Нацагдорж, Тендерийн хороо гээд бvхий л газруудад єргєх бичиг явууллаа. Одоо хvртэл нэгнээс нь ч хариу байхгvй. Тиймээс хэвлэлд дахин хандахаас єєр аргагvй болоод байна” гэв.

Тvvнчлэн оршин суугчдын хэлж буйгаар М.Нямбаяр Хотын даргыг буруу мэдээлэлээр хангаж ажил хийх гэж буй хувийн хэвшлийн компанид ихээхэн дарамт шахалт учруулж “ Хийвэл хий, больвол боль” гэсэн хачирхалтай саналыг тавьсан гэнэ. Уг нь хуучин барилгуудын насжилт дууссан хэмээн улсаас компанит ажил зохион байгуулж дахин тєлєвлєлт хийн орон сууцжуулах аяныг єнгєрсєн хугацаанд тєр засгаас зохион байгуулж байгаа.
Гэтэл М.Нямбаяр хувийн ашиг сонирхолоо урьтал болгон нэр бvхий компаниудад боломж олгон маш олон хvнийг хохироож байгаа нь тvvний хувийн ашиг сонирхол яваад байгааг ч vгvйсгэхгvй юм. Тухайлбал, дээрх хуучин байруудын тендерт ялсан хэмээн хэл ам таталж байсан “Фужи холдинг” компани “Нэхмэлийн шар”-ын 10,11,16 дугаар байруудыг шинээр барих тендер авсан гэнэ. Уг нь тендерийн хуулийн дагуу тэд 45 хоногийн хугацаанд оршин суугчидтай гэрээ байгуулах ёстой аж. Гэтэл тэд ийнхvv хуулиа зєрчиж єнєєг хvрсэн байхад М.Нямбаяр дарга тэдэнтэй ямар ч хариуцлага ярилгvй оршин суугчдад тус компанийг магтан дуулж байгаа аж.

Уг нь єнгєрсєн оны арваннэгдvгээр сарын 11-нд Хотын дарга Э.Бат-Vvл дээрх байруудын оршин суугчидтай уулзалт хийхдээ их л тодорхой зvйлvvдийг ярьж байсан. Тодруулбал, тэрбээр ““Нэхмэлийн шар” байруудыг зургаан багцад хуваан тендер зарласан бєгєєд таван багц дээр нь найман компани саналаа ирvvлсэн байгаа юм. Vнэлгээний хороо эдгээр компанийн материалтай танилцаад тєсєл хэрэгжvvлэх боломжтой компанийг зарлана. Харин шалгарсан компани нь иргэдтэй 45 хоногийн дотор гэрээ хийх ёстой” хэмээж байсан юм.

Тэгвэл Хотын даргын хэлсэн энэхvv vг зєвхєн тухайн єдрєє л хvчинтэй байж иргэдийн тархийг хэдэн минутад угаав уу гэх хардлага тєрж байна. Тvvнчлэн барилгын норм дvрэм, стандартийг ягштал аж ахуйн нэгжvvдэд мєрдvvлэх ёстой тус газар харин ч єєрсдєє энэхvv дvрэм, журмаа огоорон єєр хоорондоо ханцуй дотроо наймаалцсан бас нэгэн ноцтой асуудал гарсан байна. Єєрєєр хэлбэл, тендерт шалгарсан гэх “Э Ф Эс” компани нь барилга хоорондын зай талбайг зєрчсєн барилгын зургаа боловсруулан НЕТГ-т хvргvvлсэн боловч тэд энэ бvхнийг vл огоорон бас л чимээгvйхэн єнгєрч байгаа нь хачирхалтай. Єєрєєр хэлбэл, хоёр барилга барих ёстой газарт дээрх компани дєрвєн барилга барихаар болсон нь барилгын стандарт норм дvрмийг зєрчиж байна гэж хэлж буй юм.

Мєн тvvнчлэн тэдний хууль бусаар хуваасан газарт байрлах 18,13,17 дугаар байрны оршин суугчид ямар байранд орох эсэх нь ч єнєєг хvртэл тодорхой бус болоод байгаа аж. Бас нэгэн хачирхалтай баримт гэвэл “Фvжи холдинг” компани оршин суугчидтай барилга эхлvvлэх гэрээ хийгээгvй байхад НЕТГ-ын дарга Н.Нацагдорж , тус газрын хэлтсийн дарга М.Нямбаяр, архитектор С.Даланжаргал нар ерєнхий тєлєвлєгєєний зураг тєсєлд нь гарын vсэг зурж баталгаажуулсан байгаа юм. Дээр хэлсэнчлэн тус компани єнєєг хvртэл оршин суугчидтай ямар ч гэрээ хэлцэл хийж баталгаажуулаагvй байхад ийнхvv тэд мутараа хайрласан гэсэн vг. Уг нь оршин суугчдын 80-аас дээш хувь зєвшєєрсєн тохиолдолд тэд ажлаа эхлэх ёстой аж. Гэтэл нэр бvхий албаны хvмvvс ямар бичиг баримт дээр vндэслэн ийнхvv гарын vсгээ зурсан юм бол гэдэг нь анхаарал татах асуудлын нэг. Ямартай ч тєр засгаас бодлогын хэмжээнд явуулж буй иймэрхvv компанит ажилд эрх мэдэл бvхий албан тушаалтнууд хэний ч мэдэхгvй компанийг лоббийдож байгаа нь ямар нэгэн ашиг сонирхолын зєрчил тєдийгvй их мєнгєний vнэр яваад буйг гэрчилж ч болох юм. Эцэст нь хэлэхэд Э.Бат-Vvл дарга аа, НЕТГ-аас зохион байгуулж буй ажил нь ядарсан иргэдийг дорд vзэж “иргэдийн санал огт хамаагvй” харин улс тєрийн лобби тоглоомыг илvvд vзэж буй бололтой.

Тиймээс таныг энэхvv тендерийн сонгон шал­гаруулалтыг ямар зарчмаар явуулж, vндэсний гэх тодотголтой аль ком¬пани нь “Нэхмэлийн шар” байрны орон сууцыг барих вэ гэдэгт анхаарлаа хандуулахыг олон мянган оршин суугчид ийнхvv биднээр дайн хvргvvллээ.
Эх сурвалж:

 

 
Соёл урлагийн салбарынхан Соёлын Яамтай болгосон У.Хүрэлсүхэд талархал илэрхийллээ
Соёл урлагийн салбарынхан Соёлын Яамтай болгосон У.Хүрэлсүхэд талархал илэрхийллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.