Япон улсад ажиллаж амьдардаг Монголчуудын хамгийн том баяр болох “Хаврын баяр”-ын үйл ажиллагааг Япон дахь Монгол Оюутны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд Монголчуудын уулзаж учрах, мэдээлэл солилцох томоохон өдөрлөг болдог байна .    Энэ жилийн “Хаврын баяр” наадмын хүрээнд  Токио хотын “Нэрима” дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд 2 өдрийн турш давхардсан тоогоор 50.000 гаруй хүн цуглаж оролцжээ.

Энэ үеэр (2015-05-04 нд) Токио хотын томоохон зочид буудал болох Наримасу-д МУГЖ Т.Ариунаа болон GUYS хамтлагийнхан уран бүтээлийн тоглолтоороо бэлэг барьсан байна.

Тус тоглолтын үеээр нэгч хүн суудалдаа суулгүй түрэн дуулж, нижигнэсэн алга ташилтаар дүүрэн байсан бөгөөд Японд  ойрын 5 жилд нэгэн дор ийм олон Монголчууд цуглаагүй хэмээн зохион байгуулагчид сэтгэл өндөр буйгаа илэрхийлэв.

Дашрамд дурьдахад Монголын урлаг соёлын ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхөөрөө давтагдашгүй орон зайтай ард түмний хайртай дуучин  МУГЖ Т.Ариунаа урлагийн ертөнцөд хөл тавьж уран бүтээлээ туурвиж эхлэснээс хойших 30 жилийн ой энэ онд  тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд сонсогч, хөгжөөн дэмжигчиддээ өргөн барих олон “төлөвлөгөөт бэлгийн” нэг нь япон дахь энэхүү тоглолт ажээ.

Тэрээр  бэртэж гэмтсэний улмаас  хөлнийхээ хадаасыг аваад сар ч болоогүй боловч хөдөлмөрч, дайчин чанараараа уран бүтээлээ туурвисаар, сонсогчдоо баярлуулсаар яваа бөгөөд арлын орон дахь элгэн садан, нутаг нэгтнүүдээ огшуулан, омогшуулсан гайхалтай тоглолтоороо бэлэг барьжээ.

Түүний тоглолтонд япон дахь Монголчууд хүндэтгэлтэйгээр зочилсны дээр Мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадорж бүх зохион байгуулатыг хариуцаж дэмжин тусалсан байна.

Эх сурвалж: www.Ontsgoi.mn

 

11208752_904597989562997_1632111650_n

 

11210368_904597979562998_1862561506_n

 

11225589_904597896229673_1194987329_n

 

11186351_904597902896339_1757004145_n

 

11225661_904597882896341_1280128571_n

 

11195468_904597986229664_1051010490_n