Н.Энхбаяр: МАХН улс төрийн өндөр соёл гаргаж МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжихээр боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 51 секунд
Н.Энхбаяр: МАХН улс төрийн өндөр соёл гаргаж МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжихээр боллоо

Н.Энхбаяр: МАХН улс төрийн өндөр соёл гаргаж МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжихээр боллоо

МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр "Бид энэ удаагийн сонгуульд өөрийн гэсэн нэр дэвшигчгүй. МАН болон МАХН нэгдэн нийлэх үйл ажиллагаа явуулж байгаа учир улс төрийн соёл үзүүлж, МАН-ын нэр дэвшигчийг дэмжин оролцохоор шийдвэрлэсэн. Хоёр намын нэгдэн нийлэх ажиллагаа гэрээнд тулгуурласан бөгөөд  өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр гэрээнд гарын үсэг зурсан.

Олон жилийн турш энэ асуудлыг ярьж байсан. Нэг угшил гаралтай, үзэл баримтлал нэгтэй, нэг үүх түүхтэй МАН, МАХН нэгдэн нийлэх үү эсвэл эвсэл болох уу сонгуульд хамтран оролцох уу гэдэг сүүлийн хэдэн жилд яригдаж ирсэн. Эцэст нь нэгдэн нийлэх нь зүйтэй гэж үзсэн.

Хоёр намаас гаргасан ажлын хэсэг хамтарсан уриалга гаргасан. Хамтарсан уриалга дотор 10 том зорилтыг дэвшүүлсэн. Бид шинэ Үндсэн хуультай болох талаар санал бодлоо солилцож байна. Хоёрдугаарт, Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой гэж үзэж байгаа. Гуравдугаарт, нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг байгуулна гэсэн зарчим бий. " гэлээ.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга "МАХН-ын 11 дэх Бага чуулган өчигдөр хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан нэр дэвшигчийг дэмжих тухай тогтоол гарсан. Мөн МАХН-ын ээлжит бус Их чуулганы товыг тогтоож, төлөөлөгчдийн журмыг баталсан. " гэсэн юм.

Үйлдвэр бариад өгөөч гэж гуйж байсан гишүүн харсан уу
Үйлдвэр бариад өгөөч гэж гуйж байсан гишүүн харсан уу
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.