АТГ-аас НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг албан тушаалын хэргээр шалгаж эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 1 секунд
АТГ-аас НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг албан тушаалын хэргээр шалгаж эхэлжээ

АТГ-аас НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг албан тушаалын хэргээр шалгаж эхэлжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунийг АТГ-аас шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр түүнийг албаны эрх мэдлээ урвуулан амин хувийн ашиг сонирхолдоо ашигласан, албан тушаалын давуу байдлаараа бусдыг дарамталсан, айлган сүрдүүлсэн, хууль бусаар хөрөнгөжсөн зэрэг хэд хэдэн ноцтой хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн аж.

Тодруулбал, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун нь “Арцат апартмент” хотхоны орон сууцны барилга, “Ханбогд-1” орон сууцны хотхон, Баянгол дүүргийн XI дүгээр хорооны Үйлчилгээний барилга, “Сакура” сургууль, цэцэрлэг зэрэг барилгууд нь холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчиж баригдсан байхад улсын байцаагчдыг дарамталж, ажлаас халах хүртэл нь айлгах сүрдүүлж, улсын комиссын дүгнэлтэд өөрчлөлт оруулах, гарын үсэг зуруулах байдлаар илтэд хууль зөрчиж, албан тушаалаараа урвуулан ашигласан аж.

Түүнчлэн өөрийнх нь үгэнд нь ороогүй гэх шалтгаанаар 100 гаруй улсын байцаагчид сахилгын шийтгэл оногдуулаад байгаа гэнэ. Мөн улсын байцаагчдад ажлын байрны дарамт үзүүлж, алт мөнгөн эдлэл өгч заруулдаг гэх мэт хууль бус үйл ажиллагаа ч илэрч эхэлжээ.

Л.Эрдэнэчулуун нь НМХГ-ын даргаар 2012 оноос хойш буюу есөн жил ажиллаж байгаа нэгэн. Энэ хугацаанд хуурамч шатахууны бизнес цэцэглэсэн, Туул голын бургасыг “хядаж” барилга байшин сүндэрлүүлсэн, сүлжээ хоолны газруудад иргэдэд хордсон зэрэг хэд хэдэн томоохон хэргүүд гарч, нийгэмд дуулиан болж байсан ч НМХГ зохих хяналт шалгалтуудыг хийгээгүй, холбогдох хүмүүст нь хариуцлага тооцуулаагүй, “хамгаалж” үлдсэн гэх шүүмжлэлүүд гарсаар ирсэн билээ.

Дэд сайдын 500 саяын “дэнчин” ба Ц.Сандуйн талаарх иргэдийн үг
Дэд сайдын 500 саяын “дэнчин” ба Ц.Сандуйн талаарх иргэдийн үг
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.