Ялтан хүн дайрч алаад зугтаажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 18 секунд
Ялтан хүн дайрч алаад зугтаажээ

Ялтан хүн дайрч алаад зугтаажээ

Гэмт хэрэг зурган илэрцүүдӨнгөрсөн долоо хоногт  гэмт хэргийн “ертөнц”-д  бас нэгэн эмгэнэлт явдал тохиов. Хорих 461 дүгээр ангид ял эдэлж байсан Ч.Ганбуудал гэгч нь автомашин жолоодож яваад 50 гаруй настай эмэгтэйг дайрч алаад зугтаажээ. Тэрбээр туайн үед гадуур ажил хийж байсан 10 гаруй хоригдлыг 100 айлын орчимд аваачиж буулгаад хянагчийнхаа хамт буцаж явсан юмсанж. Гэхдээ тэд  замдаа өөр ажил хөөцөлдөн маршрутаа өөрчилж яваад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт уг хэргийг үйлдсэн байна. Хэргийн газраас зутгахад хамт явсан хянагч нь хориг тавиагүй аж. Гэхдээ шууд давхисаар  461 дүгээр анги дээрээ очиж болсон явдлыг дарга нартаа үнэнээр ярьсан байв. Ялтан Ч.Ганбуудал нь тус ангийн аж ахуйн хэсэгт ял эдлээд удахгүй магадлангаар суллагдах гэж байжээ. Шүүхийн шийдвэр биелүүлэх газрынхан харин ял эдэлж байгаа хүнээр албаны автомашин жолоодуулж байсан нь зүйд нийцэхгүй гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Халуун усаар нүүрээ угаахад гарах сөрөг нөлөө
Халуун усаар нүүрээ угаахад гарах сөрөг нөлөө
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.