Халуун усаар нүүрээ угаахад гарах сөрөг нөлөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 36 секунд
Халуун усаар нүүрээ угаахад гарах сөрөг нөлөө

Халуун усаар нүүрээ угаахад гарах сөрөг нөлөө

 

nuurugaahХалуун ус нь нүүрийг маш сайн цэвэрлэж нүх сүвийг нь онгойлгож, амьсгалах чадварыг нь нэмэгдүүлдэг. Гэхдээ байнга маш халуун усаар угаагаад байвал судаснууд нь өргөсөн тэлж, нүүрний арьсны чанга толигор байх нөхцлийг бууруулдаг. Мөн нүүрний хялгасан судлууд өргөсөх тусам арьсны цаанаас тодорч, арьс сулбагар болон унжийж хөгшрөлтийн процесс хурдан явагдана.

 Халуун болон хүйтэн усаар ээлжилж сольж угаавал нүүрний судаснуудад нэгэн төрлийн “чийрэгжих гимнастик” болж өгдөг. Нүүрний арьсан доогуур байгаа цусны судаснуудын эргэлт сайжирч улмаар арьс шим тэжээл авахдаа сайн болно. Нүүрээ угаасны дараа заавал арчиж хатааж байх хэрэгтэй. Хэрэв нүүрээ арчихгүй, ус үлдээж арчиж байвал арьсан дээр үлдсэн ус нь хөрж, арьсыг хуурайшуулж, судаснуудыг нарийсгаж, булчирхайн шүүрлийг багасгадаг.Тослог арьс хамгийн их арчилгаа анхаарал шаарддаг.
Нэг талаас тосыг нь сайтар цэвэрлэхийн тулд савандаж угаах, нөгөө талаас арьсны хүчил шүлтийн тэнцвэрийг хадгалах хэрэгтэй байдаг. Иймээс нүүрээ угаахаас 10 минутын өмнө нүүрэн дээрээ тараг, гашилсан сүү, эсвэл ацидофилин, хүүхдийн каша зэргээр маск тавиад дараа нь халуун, хүйтэн усаар ээлжлэх маягаар савандаж, хөөсөөр угаах шаардлагатай.

 

эх сурвалж: emegteichuud.mn
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.