Шадар сайд Ц.Оюунбаатар иргэдэд бал тараажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 28 секунд
Шадар сайд Ц.Оюунбаатар иргэдэд бал тараажээ

Шадар сайд Ц.Оюунбаатар иргэдэд бал тараажээ

МАН, АН-ууд өнгөрсөн баасан гараг буюу 27-ний өдөр нэр дэвшигчдээ тодруулсан. Одоогоор Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчид иргэдэд ямар нэгэн эд зүйл тараах, бэлэн мөнгө амлах зэрэг хориотой байгаа. Гэтэл Монгол Улсын Шадар сайд УИХ-н гишүүн Ц.Оюунбаатар иргэдэд албан тушаалынхаа нэрээр бал тарааж байна гэх мэдээлэл сошиалаар цацагджээ.

Энэ талаар иргэн М өөрийн цахим сүлжээндээ:

"Өнөөдөр 12 цагийн орчим Хан-Уул дүүргийн 1,2,3-р хорооны ард иргэд, сонгогчдод ийм сэрэмжлүүлэгтэй балыг ОБЕГ-ын албан хаагчдаар тараалгаж байхтай таарлаа. Энэ ариун явдал уу?" гэж нийтэлжээ.

Угтаа сонгуулийн жил эхэлснээс хойш УИХ-д нэр дэвшигчид болон нэр дэвшихээр горилогчид ямар нэг эд зүйл тарааж болохгүй талаар Сонгуулийн тухай хуулинд заасан 70.1 дүгээр зүйлийг зөрчиж байна. Түүнчлэн сонгуулийн сурталчилгааг 06 дугаар сарын 11-нээс 06 дугаар сарын 28-ныг хүртэл 17 хоногт хийх ёстой гээд хуулиндаа тов тодорхой заагсан байгаа. Гэтэл ийнхүү сонгуулийн тухай хуульд заасан Сонгуулийн сурталчилгаа явуулах хэлбэр, субъект, хугацааг нарийн тодорхойлж өгсөн байдлыг зөрчсөн явдал гарчээ.  

ОХУ-д зам, тээврийн чиглэлээр жил бүр 400 оюутан сургахаар болжээ
ОХУ-д зам, тээврийн чиглэлээр жил бүр 400 оюутан сургахаар болжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.