ОХУ-д зам, тээврийн чиглэлээр жил бүр 400 оюутан сургахаар болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 30 секунд
ОХУ-д зам, тээврийн чиглэлээр жил бүр 400 оюутан сургахаар болжээ

ОХУ-д зам, тээврийн чиглэлээр жил бүр 400 оюутан сургахаар болжээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрихийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Москва хотод зохион байгуулагдаж буй “Тээврийн долоо хоног-2019” арга хэмжээнд оролцож, Монгол Улсын зам, тээврийн салбарын хөгжлийн талаар танилцуулга хийх юм. Б.Энх-Амгалан сайдыг дагалдан ЗТХЯ-ны газрын дарга нар, Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг, АТҮТ ТӨҮГ зэрэг харьяа байгууллагуудын удирдлагууд болон албаны бусад хүмүүс ажиллаж байна.

Дээрх үйл ажиллагаанаас өмнө ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланг хүлээн авч уулзаж, хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, зарим зүйл дээр тохиролцоонд хүрлээ. Тухайлбал хоёр талаас үндсэн хөрөнгийг нэмэгдүүлэх замаар УБТЗ ХНН-ийн гол замыг шинэчлэх, мөн ОХУ-д зам, тээврийн чиглэлээр жил бүр 400 оюутан сургахаар тогтов. Учир нь манай улс Сайншанд төвтэй хүнд үйлдвэрлэлийн парк байгуулахаар төмөр замын сүлжээг байгуулж эхэлсэн бөгөөд энэхүү сүлжээний эхний хэсэг болох Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр зам ашиглалтад орсноор 3000 гаруй байнгын ажлын байр бий болж, тэр хэрээр төмөр замын нарийн мэргэжилтний хэрэгцээ шаардлага нэмэгдэх юм.

Мөн уулзалтаар хоёр орны агаарын тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр талууд санал нэгдэв. Увс аймаг-ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын чиглэлд агаарын шинэ зам нээж, Улаанбаатар-Улаангом-Тувагийн нийслэл Кызыл чиглэлд нислэгтэй болохоор төлөвлөн, одоогоор туршилтын нислэг үйлдэхэд бэлэн болоод байгаа юм. Түүнчлэн МИАТ ТӨХК ОХУ-ын Аэрофлот компанитай нислэгийн код хуваах гэрээг өргөжүүлэхээр боллоо. Ингэснээр МИАТ ТӨХК-ийн тасалбараар Ази төдийгүй Европын улс орнууд руу нисэх боломжтой болж, хоёр улсын агаарын тээврийн нэвтрэх чадвар, хамтын ажиллагаа илүү өргөн хүрээнд хөгжих боломж бүрдэж байна.

“CREATIVE RETAIL STORE 2” ТӨСЛИЙН УРИЛГА
“CREATIVE RETAIL STORE 2” ТӨСЛИЙН УРИЛГА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.