Улаанбаатарт 13-15 хэм хүйтэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 15 секунд
Улаанбаатарт 13-15 хэм хүйтэн

Улаанбаатарт 13-15 хэм хүйтэн


2015 оны нэгдүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл:
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Увс нуур болон Дархадын хотгороор 27-32 хэм, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 20-25 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 7-12 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж  секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 хэм хүйтэн, харьцангуй чийг 53 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.


2015 оны нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 31-нд баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр, хоёрдугаар сарын 1-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 22-27 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

Иргэд, “Эрэл” хоёрын хэн нь шударга вэ
Иргэд, “Эрэл” хоёрын хэн нь шударга вэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.