Иргэд, “Эрэл” хоёрын хэн нь шударга вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 22 секунд
Иргэд, “Эрэл” хоёрын хэн нь шударга вэ

Иргэд, “Эрэл” хоёрын хэн нь шударга вэ

IMG_2508 copyИргэдийн эрх ашиг хувийн хэвшлийн эрх ашгаас доогуурт тавигдах болж. Мэдээж улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа, тодорхой ажлын байрыг бий болгосон гэдэг утгаараа аж ахуй нэгж байгууллагын эрх ашиг дээгүүрт яригдах нь дамжиггүй.

Гэвч “дүлийдээ найдаад унгарга” гэгчээр иргэдийн эрх ашгийг улайм цайм зөрчиж, уландаа гишгэдэг үйлдэл манай улсад гарах нь нүдний гэм болоод байгаа. Үүний нэг тод жишээ бол Сонгинохайрхан дүүрэгт шар шаврын орд ашиглан, тоосгоны үйлдвэрлэл явуулдаг “Эрэл” компани.

Тэд иргэдийн суурьшлын бүсэд орборлолт явуулж, гэр хорооллын дундуур том машинаар тээвэрлэлт хийн иргэдийн амь нас, амар тайван байдлыг алдагдуулж байна.

Тэднийхтэй хаяа дэрлэн үйл ажиллагаа явуулж буй Монгол Кирамик хэмээх компанитайгаа үл ойлголцсоноос ийм байдал үүссэн хэмээн “гомдоллосон” гэх. Учир нь Монгол кирамик компани “манай замаар тээвэр хийлээ” хэмээн хэдэрлэж “Эрэл”-ийн тээврийн замыг хааж том машин авчирт тавьсаныг дүүргээс шаардаж байж холдуулсан байна. Гэтэл дахин хааж энэ хоёр компанийн үл ойлголцол гүнзгийрсэн байна. Үүнээс үүдэн тэд гэр хорооллын дундуур тээвэрлэлт хийх болсон нь өнөөдөр байдлыг ингэж хүндрүүлсэн байна.

Тус газарт оршин сууж буй айл, өрхүүдийн хүүхдүүд хашааныхаа үүдэнд, гудамж талбайдаа тоглож, хичээл сургуульдаа сэтгэл тайван явах аргагүй болоод буй. Нэг ёсондоо эцэг эхчүүд нь хүүхдүүдээ нүдээ цавчихгүй харж л байхгүй бол “Эрэл” хэмээх “эрлэгийн илч”-ийн том машин доогуур орчих гээд байдаг “том” зовлонтой учраад удаж байгаа аж.

Харин үүнийг цэгцлэх зорилгоор дүүргийн удирдлагууд удаа дараа хууль ёсны шаардлага хүргүүлж, цэгцлэхийг оролдсон боловч хуулийн дээр суучихсан “хуудуутай” дарга нар нь хөдлөөгүй байна. Иймээс дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас долдугаар сарын 7-ны өдөр хуралдсан VII нэгдсэн хуралдаанаар “Эрэл” компанийн олборлолт явуулдаг Баянхошууны 7, 8, 11 дүгээр хороодыг нутаг дэвсгэрийн хамтран байрладаг “Найрамдал” хэмээн нэрлэгдэх түгээмэл тархацтай ашигт малтмал бүхий орд газраас иргэдийн амьдарч буй хэсгийг орон нутгийн тусгай хамтгаалалтад авсан байна. Гэтэл “Эрэл” компани дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хууль бус хэмээн үзэж шүүхэд хандаад байгаа ажээ.

Ингээд энд “Эрэл” гэх “эрх танхи” компани “иргэдийн эрх ашиг гэж юу юм бэ” хэмээн “туйлж” суугаа сурагтай. Хэн ч харсан иргэд хохирч байгаа энэ үйлдлийг харин эрхэм хууль сахиулагчид хэрхэн шийдэхийг харах л үлджээ.

Иргэд, “Эрэл” хоёрын хэн нь шударга байна вэ.

 IMG_2498 copy

IMG_2516 copy

IMG_2522 copy

IMG_2538 copy

IMG_2543 copy

IMG_2545 copy

Эх сурвалж: Шуурхай.мн

Гялсбанкаар тээврийн хэрэгслийн торгуулиа хялбараар төлөөрэй
Гялсбанкаар тээврийн хэрэгслийн торгуулиа хялбараар төлөөрэй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.