“Хөдөөгийн хүчтэн” барилдааны журам гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 6 секунд
“Хөдөөгийн хүчтэн” барилдааны журам гарчээ

“Хөдөөгийн хүчтэн” барилдааны журам гарчээ

Нэг. Барилдааны зорилго

1.Хөдөө нутагтаа тогтвортой ажиллаж амьдран, ард түмнээ баясгаж байгаа хөдөөгийн бөхчүүдэд бие биенээсээ харилцан суралцах, бэлтгэл сургуулилтаа  тогтмолжуулах боломж олгох, тэдний барилдааны амжилтыг дээшлүүлэх,

2.Хөдөөгийн бөхчүүдийг алдаршуулах, бөхчүүдээ тал бүрээр дэмжихэд орон нутгийн удирдлага, байгууллага, хамт олны анхаарлыг хандуулах,

3.Өсвөр үеийнхнийг орон нутгийнхаа бөхчүүдийн үлгэр дуурайллаар хүмүүжүүлэх, тэдэнд бөх болох хүсэл эрмэлзлэлийг төрүүлэх.

Хоёр. Барилдааны зохион байгуулалт

1.Барилдааныг урьдын адил доорх 5 бүсээр, гурван шаттайгаар зохион байгуулан явуулна.

-Баруун бүс: Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Увс, Завхан
-Хангайн бүс: Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул
-Зүүн бүс: Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Багануур, Багахангай
-Говийн бүс: Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймаг, Налайх дүүргүүд
-Төвийн бүс: Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Төв

2.Аймаг, дүүрэг бүр шилдэг 5 бөх, сэлгээний 1 бөх, дасгалжуулагч, багийн ахлагч, жолоочоос бүрдсэн оноосон нэр бүхий(Жишээлбэл Ховдын баг “Дөрвөн цастын хүчтэн” гэх мэт)баг болж бүсийн барилдаанд оролцоно.

3. Хонин жилийн бүсийн барилдааныг Говь-Алтай, Орхон, Дорнод, Дорноговь, Баянхонгор аймгуудад 2015 оны 5 дугаар сарын 15-17-нд тус тус хийнэ.

4.Бүсийн барилдаан болох аймаг нь “зохион байгуулах хороо”-г байгуулан ажиллана.

5.Хонин жилийн шигшээ барилдааныг Улаанбаатар хотноо Монгол бөхийн өргөөнд   2015 оны 5 дүгээр сарын 30, 31-нд зохион байгуулна.


Гурав.Барилдааны аргачлал

1.Барилдаанд Улаанбаатар хотод амьдарч ажилладаг бөхчүүд мөн тухайн орон нутгийн иргэний үнэмлэхтэй боловч Улаанбаатар хотод оршин суудаг бөхчүүд, их, дээд сургуульд суралцдаг, ямар нэг шалтгаанаар чөлөө авсан оюутан бөхчүүд, Монгол бөхийн өргөөнд болдог төвлөрсөн барилдаанд барилддаг бөхчүүдийг оролцуулахгүй. Энэхүү журмыг зөрчин аймаг, дүүрэгтээ амьдардаггүй бөхийг багтаа оруулсан бол тухайн бөхийг шигшээ барилдаанд барилдуулахгүйгээр оноолтоор  таарсан учраа бөхчүүдэд давааг олгоно.

2.Барилдааныг аймгийн, бүсийн, шигшээ гэсэн 3 шаттайгаар явуулна.

3.Аймаг, дүүргийн бөхчүүдбүсийнхээ бусад аймаг, дүүргийн 5 бөхтэй бүгдтэй нь буюу нэг бөх бүсдээ 20 барилдана.

4.Бүсийн барилдаанд хожсон баг 3 оноо, тэнцвэл 1, 1 оноо өгөх журмаар багуудыг оноогоор байр эзлүүлэх бөгөөд хэрэв оноо тэнцвэл давааны нийлбэрийг харгалзана.

5.Бүсийн барилдаанд давсан даваагаар нь бөхчүүдийг цуваагаар байр эзлүүлнэ.

6.Шигшээ барилдаанд 5 бүсээс шалгарсан 10 багийн бөхчүүд оролцоно. Шигшээ барилдаанд нэг баг үндсэн 4 бөх, сэлгээний 1 бөхтэй байна.  Бусад багийн бөхчүүдтэй бүгдтэй нь барилдана. Энэ нь 40 бөхийн тойргийн барилдаан хийнэ гэсэн үг бөгөөд нэг багийн бөхтэйгээ барилдахгүй.

7. Шигшээ барилдаанд хожсон баг 3 оноо, тэнцвэл 1, 1 оноо өгөх журмаар багуудыг оноогоор байр эзлүүлэх бөгөөд хэрэв оноо тэнцвэл давааны нийлбэрийг харгалзана.

Дөрөв. Санхүүжилт, шагнал урамшил

1.Аймгууд багийнхаа хоол, унааны зардлыг хариуцна.

2.Барилдааныг зохион байгуулж байгаа аймаг нь багийн гишүүдийн байрлах байрыг  хариуцна.

3.Аймаг, дүүргүүд нь бөхчүүддээ бүсийн болон шигшээ барилдааны амжилтаар нь давааны шагнал олгох бөгөөд багийн ахлагч, дасгалжуулагч, жолоочдоо тусад нь мөнгөн шагнал олгож болно.

4. Шигшээ барилдаанд эхний 3 байр эзэлсэн багийн бөхчүүдэд медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.

5. Хувийн амжилтаараа эхний 3 байр эзэлсэн бөхөд өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлийг МҮБХ-ноос олгоно.

                                                                                                      МҮБХ

 Хаясан гээсэн бичиг баримт хаашаа алга болов
Хаясан гээсэн бичиг баримт хаашаа алга болов
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.