Монголын эдийн засгийн алуурчдыг нэрлэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 29 секунд
Монголын эдийн засгийн алуурчдыг нэрлэлээ

Монголын эдийн засгийн алуурчдыг нэрлэлээ

МАН-ын шинэчлэлийн хорооноос Монгол Улсын эдийн засгийн алуурчдыг зарлах, хариуцлага нэхэх асуудлаар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус шинэчлэлийн хорооноос нэр бүхий эрхмүүдийг “Монголын эдийн засгийн алуурчид” хэмээн тодорхойллоо.  Тодруулбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд  асан Н.Батбаяр, Сангийн сайд асан Ч.Улаан, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарыг Монгол Улсын эдийн засгийг доройтуулсан гол буруутнууд гэж үзэж байгаа аж. Учир нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ажилласан шинэчлэлийн гэх Засгийн газар ихээхэн хэмжээний өр зээл тавьсан.  Үнэ тогтворжуулах нэрийдлээр мөн л ихээхэн хэмжээний мөнгийг хэдэн толгой компаниудад олгосон гээд эдийн засгийг хүнд байдалд оруулсан хэмээн үзэж байна.  Түүнчлэн өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт буурсан үзүүлэлтийг тодотгож өгсөн юм.  Тиймээс эдгээр хүмүүсийг албан тушаалаас нь чөлөөлж, хууль хяналтын байгууллагад шалгуулахыг шаардана гэдгээ мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: unen.mn

- See more at: http://www.unen.mn/content/45591.shtml?alias=politics#sthash.ZZ8WJdgJ.dpuf
“Хөшөөтийн уурхайн нүүрсний экспортыг шалгах хэрэгтэй“

“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!