МАН-ыг 12 жил нулимсан Н.Энхбаяр МАН-д нэгдэх нь тодорхой боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 36 секунд
МАН-ыг 12 жил нулимсан Н.Энхбаяр МАН-д нэгдэх нь тодорхой боллоо

МАН-ыг 12 жил нулимсан Н.Энхбаяр МАН-д нэгдэх нь тодорхой боллоо

Сүүлийн арав гаруй жил манай өндөр дээдсүүд АН, МАН-гүй л Н.Энхбаяр гэж нөхөртэй ноцолдлоо. Салж нийлээд, манан будан үүсгээд үзээд л байлаа. Ямар ч албан тушаалгүй ганц нөхрийг дарж авч чадсангүй. Эцэст нь МАН урьж залаад “Эх орон, ард түмнийхээ төлөө” нэрийн дор өөртөө нэгтгэж байна. Н.Энхбаярт эх орон, ард түмэн ямар ч хамаагүй, өчүүхэн хувийн эрх ашиг л гэж бий. Үүнээс харахад гэр бүлийн гэх МАХН-ын дарга улс оронд ч улс төрд ч тун халтай нэгэн учраас яах аргагүй өөртөө нэгтгэхэд хүргэсэн хэрэг байх. Хөндөж болохгүй үндэсний эрх ашиг гэж нэг зүйл байгааг эрх баригчид тооцсон бололтой.

Тэрээр МАН-ын нэр дээрээс төрийн бүхий л өндөрлөгт заларч яваад 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бүдэрсэн. Энэ цагаас хойш МАН-аа харлуулах, нулимах ажлыг бүтэн 12 жил зохион байгуулсан хүн. МАН арга ядаж. сүүлдээ өөртөө нэгтгэж байгаа бололтой. Үнэнийг хэлэхэд Н.Энхбаяраас болж, МАН 2012 оны УИХ-ын сонгуульд бүдэрсэн. 2013, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бүдэрсэн гээд яриад байвал түүний МАН-ын эсрэг хийсэн сөрөг үйл дуусахгүй.

Харин өнөөдрийн мэдээллээс харахад тэд нийлж байгаа аж.  МАН, МАХН хоёр намын нийлэх асуудал багагүй хугацаанд өрнөж, Н.Энхбаяр сурсан зангаараа гурван яам, хоёр Төрийн нарийн бичгийн дарга гэх зэрэг албан тушаал нэхэж гүрийсэн. МАН-ын дарга ч нэгэнт эмхлэн байгуулсан Засгийн газраа үймүүлэхийг хүсээгүй учраас өнөөдрийг хүртэл нийлэх, эс нийлэх тухай яриа л байв.

Өнөөдрийн мэдээллээс харахад тэд ямар нэг тохиролцоонд орсон гэдэг нь ойлгомжтой. Н.Энхбаяр өөрийнхөө эрх ашгийн төлөө яахаас ч буцахгүй бөгөөд ямар нэг талаар өөрт ашиггүй тохиролцоо хийхгүй. Тиймдээ ч арав гаруй жил нулимсан нам руугаа ичих ч үгүй очиж байгаа хэрэг. Чухам ямар тохиролцоонд хүрсэн тухай мэдээлэл алга байна.  

Тэд өнөөдөр цахим хуралдаан зохион байгуулж энэ асуудал ямар нэг асуудалгүй явж байгааг дурдсан. Тухайлбал МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “Хоёр намыг нэгдүүлэх үйл явц үргэлжилж байна. Хоёр намыг нэгдэхэд гол үүрэг гүйцэтгэх хүмүүс бол МАН, МАХН-ын нийт гишүүд юм. Нэг зүгт харж явах нь бидний ирээдүйн хөгжилтэй шууд холбоотой. Тиймээс тодорхой зорилгын төлөө нэгдэх үйл явцыг харж байна. Тухайлбал, хүний эрхийг өндрөөр үнэлсэн хууль, эрхзүйн орчныг бий болгохын төлөө хоёр намын гишүүд дэмжиж байна” гэжээ.

Ямар юмных нь улс орны хөгжил, хүний эрхийг дээдлэх вэ. Өчүүхэн Б.Тулга өчүүхэн эрх ашгийнхаа төлөө сайд даргын суудал горьдохдоо л ийн хэлж зогсоо. Угаасаа МАХН-ын даргын зорилго энэ юм.

Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН, МАХН хоёр намын нийлэх асуудал багагүй хугацаанд яригдлаа. Энэ ажил амжилттай явагдаж байна. Үүсэл гарал нэгтэй хоёр нам хүчээ нэгтгэж зүтгэх нь зөв юм. Эвлэлдэн нэгдэж хамтдаа зүтгэх нь юу юунаас илүү чухал гэж МАН-ын гишүүд үзэж байна. МАХН-ын ч гишүүд адилхан бодолтой байгаа. Тиймээс бидний ажил цаашид амжилттай үргэлжилнэ” гэсэн байна. Яахав, угшил, үзэл баримтлал нэг нь үнэнч МАХН-ын удирдлагад байгаа нөхдүүд бүгд л эрх ашгийн төлөө явж байгаа хэрэг шүү дээ. Үүнийг л сайтар ойлгох хэрэгтэй. Цагаа тулахаар хэнтэй ч нэгдэж, хэнийг арилжиж чадах хүн бол Н.ЭНХБАЯР.

З.Шатар 

Түмэн.мн

Салхитын уурхайгаас 135 тэрбумын хөрөнгө гаргуулжээ
Салхитын уурхайгаас 135 тэрбумын хөрөнгө гаргуулжээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.