Л.Энх-Амгалан: Багш нарын цалин нэг сая төгрөгөөс эхэлж, дээр нь нэмэгдлээ авна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 16 секунд
Л.Энх-Амгалан: Багш нарын цалин нэг сая төгрөгөөс эхэлж, дээр нь нэмэгдлээ авна

Л.Энх-Амгалан: Багш нарын цалин нэг сая төгрөгөөс эхэлж, дээр нь нэмэгдлээ авна

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Үр дүнд суурилсан, боловсролыг чанартай олгосон багш нарыг урамшуулахаар 80 гаруй тэрбум төгрөгийг шийдсэн. Хэрэгжиж эхэлсэн үү? Тухайлбал, Төв аймгийн зарим суманд хүүхдийн тоо нэмэгдсэн бол багш ажилчдын тоо хэвээрээ байгаа. Тухайн хүмүүст илүү цагийн урамшуулал өгөх гэхээр төсөв нь дуусдаг. Багш ажилчдын тоог хүүхдийн тоотой нь уясан байдлаар шийдэх асуудал Боловсролын хуульд орох уу?

Багш нарын нийгмийн асуудлыг шийдэхгүйгээр үр дүн хүлээгээд нэмэргүй. Маш бага цалингаар амьдарч чадахгүй, хөдөөгийн багш нар бол ногоо тарьж, мал маллаж байна. Үүнийхээ хажуугаар хичээлийнхээ чанарт анхаарахад хүндрэлтэй байна.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

Багш нар үр дүнгийн урамшуулал гэж авдаг. Гэхдээ үүнийгээ 100 хувь бүтэн авч чаддаггүй. Өөрөөр хэлбэл, тухайн сургууль дээр очсон мөнгөө тэгшитгээд хуваарилж, багш нар хохирч үлддэг байсан.

Тиймээс 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс багш нарын суурь цалинг нэмэх ёстой гэж шийдсэн. Үр дүнгийн урамшууллыг суурь цалингийн нэг хэсэг болгон өгнө. Цаашид багш нарын цалин 720 мянга биш нэг сая төгрөгөөс эхэлж, үүн дээр суурилан нэмэгдлээ авна. Гэхдээ нэгдүгээр сарын 1-нээс багш нарын цалин ихээр нэмэгдэх юм шиг хүлээлт үүсгэж болохгүй. Ямар ч байсан Засгийн газраас төрийн үйлчилгээний ажилтнуудын цалингийн доод жишгийг баталъя гэж байгаа.

Энэ нь багш нарын хувьд нэг сая орчим төгрөгөөр батлагдах болов уу гэж төсөөлж байна. Гэхдээ батлагдаагүй байгаа.

Зул өргөх ёслолд очиж амжаагүй нь гэртээ зул асааж залбирал үйлдэв
Зул өргөх ёслолд очиж амжаагүй нь гэртээ зул асааж залбирал үйлдэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.