Сайдуудын нэр тодорч эхлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 4 секунд
Сайдуудын нэр тодорч эхлэв

Сайдуудын нэр тодорч эхлэв

Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг байгуулах зөвшилцлийн ажлын хэсгүүд асуудлуудаа эцэслээд өнөөдрөөс УИХ-ын даргад Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийг өргөн барих ажээ. Бүтцийг урьд нь нэгэнт шийдсэн учраас өөөрчлөлт орохгүй болов уу. Харин  Шинэ Засгийн газрын танхимд орж ажиллах хүмүүсийн нэрс түрүүчээсээ тодорч эхлээд байна. Н.Алтанхуягийн танхимаас С.Оюун, С.Эрдэнэ нар улирч таарах нь. Гадаад харилцааны сайдаар Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн, Хууль зүйн сайдаар Д.Дорлигжав, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Я.Санжмятав ажиллах төлөвтэй байна. МАН-ын хувьд У.Хүрэлсүхийг Шадар сайдад дэвшүүлж магадгүй гэнэ. МАХН-аас  УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдоржийн нэр ч энэ албан тушаалд яригдаж буй аж.  Мөн тус намаас гавъяат эмч Л.Жамбалжав, МҮАН-аас М.Энхсайхан нарыг аль нэг сайдын суудалд  “залах” бололтой.

Б.Баяр

Tumen.mn

Цагдаагийн алба хаагчид хуурамч 17 сая төгрөгийг илрүүллээ
Цагдаагийн алба хаагчид хуурамч 17 сая төгрөгийг илрүүллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.