Цагдаагийн алба хаагчид хуурамч 17 сая төгрөгийг илрүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 28 секунд
Цагдаагийн алба хаагчид хуурамч 17 сая төгрөгийг илрүүллээ

Цагдаагийн алба хаагчид хуурамч 17 сая төгрөгийг илрүүллээ

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн 17 сая төгрөг хуурамчаар үйлдсэнийг илрүүллээ. Тодруулбал, манай улсын иргэн У, Г нарын бүлэг этгээдүүд сүүлийн 2-3 жилийн хугацаанд их хэмжээний хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдэж арилжаанд нэвтрүүлсэн нь тогтоогджээ. Хэдийгээр мөрдөн байцаалтын явцад тэд 17 сая төгрөг хуурамчаар үйлдсэнээ хүлээгээд байгаа ч ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст “хуурамч төгрөг илэрлээ” гэсэн гомдол, мэдээлэл нэмэгдэн ирсээр байгаа аж. Тэгэхээр дээрх этгээдүүд 17 саяас ч илүү хэмжээний хуурамч мөнгө нийлүүлсэн байх магадлалтай учир хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

У, Г нар нь өндөр зэрэглэлийн хувилагч машин ашиглан ихэвчлэн 20 мянга, 10 мянгатын дэвсгэртийг бичгийн цаасан дээр ар, өврийг нь тааруулж хувилаад, голограмм, дардас зэргийг саатай үзгээр балаар бичдэг байжээ. Ийм замаар үйлдээд хүмүүсийн анхаарал сарнисан шөнө оройн цагаар ихэвчлэн үйлчлүүлэгч ихтэй дэлгүүр, ТҮЦ-ээс хямд бараа авах, шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэх, ойр зайнд таксигаар үйлчлүүлэх зэргээр хуурамч дэвсгэртээ жинхэнээр задлуулж байжээ.

Б.Анир

Zaluu.com

100 хоногт хэрэгжээгүй амлалт хэзээ ”амилах” бол...
100 хоногт хэрэгжээгүй амлалт хэзээ ”амилах” бол...
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.