Шуурганаар төөрсөн хоёр хүний цогцсыг олжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 0 секунд
Шуурганаар төөрсөн хоёр хүний цогцсыг олжээ

Шуурганаар төөрсөн хоёр хүний цогцсыг олжээ

Цагаан сарын үеэс эхлэн  дэгдсэн салхи, шуурга хүний аминд хүрч буй. Шуурганд төөрсөн зарим нь олдоогүй байлаа. Тэднийг эрж  хайх ажил үргэжилсээр байсан юм. Харин өчигдрийн байдлаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 11 ангийн сурагч “Ц” нь сумынхаа төвөөс 2 км-ийн зайд нас барсан байжээ. Эрлийн багийнхан түүний цогсыг олж авсан бөгөөд цагдаагийн ажилтнууд  хэргийг шалгаж эхлээд байгаа аж.

Тэгвэл Булган аймгийн Орхон сумын “Баруун бэл” гэдэг газар амьдарч байсан малчин залуу өнгөрсөн сарын 24-өөс ойш олдоогүй байв. Аймгийн Онцгой байдлын хэлтсийнхэн эрлийг шаргуу зохион байгуулснаар өнгөрсөн бямба гарагт  түүний цогцсыг гэрээс нь 6 км зайтай газраас олжээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

САРЛАГИЙН МАХ ДУУЛИАН ДЭГДЭЭЖ, ЖОН КЕРРИГИЙН АЙЛЧЛАЛ АНХААРАЛ ТАТАВ
САРЛАГИЙН МАХ ДУУЛИАН ДЭГДЭЭЖ, ЖОН КЕРРИГИЙН АЙЛЧЛАЛ АНХААРАЛ ТАТАВ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.