Л.Гансүх хөлийн хуруугаа тайрч шинжилгээнд явуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 6 секунд
Л.Гансүх хөлийн хуруугаа тайрч шинжилгээнд явуулжээ

Л.Гансүх хөлийн хуруугаа тайрч шинжилгээнд явуулжээ

Өчигдөр орой иргэдийн  цахим хуудсуудаар Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байгаад “Нүүрс” хөтөлбөрийн будлианд орж, өнөөдрийг хүртэл  мөрдөн шалгагдаж буй Л.Гансүх нь хөлийн дунд хуруугаа тайрсан тухай шуугиж эхэлсэн юм. Энэ талаар зарим эх сурвалжуудаас тодруулахад “Тийм ээ, ийм явдал болсон нь үнэн” гэж байна.

Батлан даалтанд гарснаас хойш Л.Гансүхийн бие нь төдийлөн сайжраагүй аж.  Хоригдож байхдаа хуурай өлсгөлөн зарласнаас болоод бие нь мууджээ.  Эмч нар  гадаадад яаралтай шинжилгээнд явахыг зөвлөсөн боловч АТГ-аас түүний хэлээр  гарах эрхийг  хаасан тул боломж олдоогүй юм байна. Сүүлийн жилүүдэд зүрх нь өвддөг болсон бөгөөд амьд үлдэхийн тулд хөлийн дунд хуруугаа тайруулан шинжилгээнд өгч явуулжээ. Чухам аль улсын эмнэлэг рүү тайрсан уруугаа явуулсан нь одоогоор тодорхойгүй байна.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Н.Энхбаярт дахиад эрүүгийн хэрэг  үүсгэжээ
Н.Энхбаярт дахиад эрүүгийн хэрэг үүсгэжээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.