Н.Энхбаярт дахиад эрүүгийн хэрэг үүсгэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 3 секунд
Н.Энхбаярт дахиад эрүүгийн хэрэг  үүсгэжээ

Н.Энхбаярт дахиад эрүүгийн хэрэг үүсгэжээ

Н.Энхбаярыг өнгөрсөн долоо хоногт  АТГ-аас баривчлан саатуулах гэсэн талаар хэвлэлүүд шуугиж, МАХН-аас нь ч мэдээлэл хийсэн юм. Харин АТГ-ынхан чухам ямар үндэслэлээр ийм алхам хийх болсноо албан ёсоор зарлаагүй. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр АТГ-аас түүнийг шалгах үндэслэл бий гэж байна. Энэ нь Н.Энхбаярын дүү Н.Энхтуяаг интерполоор эрэн сурвалжилж байгаа гэсэн өмнөх жилүүдийн үйл явдал, мэдээллээс эхтэй байж болох аж. 

Гэтэл цагдаагийн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас өнгөрсөн оны  9 дүгээр сараас Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн юм билээ. МАХН-ын одоогийн байрыг эзэмшил газрынх нь хамтаар Монголын иргэн Бат-Эрдэнэ, Америкийн иргэн А.Генсбург нараас  1.5 сая доллараар худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл мөнгөө төлөөгүй байсан байна. Цагдаагийнхан А.Генсбүргт их хэмжээний  хохирол учирсан гэж үзэж буй бололтой. Иргэн Бат-Эрдэнээс 1.2 тэрбум төгрөг залилж авсан гэх гомдол ч Н.Энхбаяртай бас холбогдоод байгаа ажээ. Гэвч Н.Энхбаяр эдгээрийн талаар зарим хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Намын байрыг  авахад бидэнд тэр үед 500 мянган доллар байгаагүй. Тэгээд дараа нь төлнө гэсэн байсан юм. Гэтэл дараа нь тэд “Энэ байрыг Хятадууд 3.5 сая ам.доллараар авахыг хүсч байна гэх болсон.  Үүний цаана МАХН-ыг байргүй болгох санаа явж байсан юм байна. Байрны асуудал бол эрүүгийн биш, иргэний шугамаар шийдэх зүйл. Би ямар ч гэм буруугүй. Гадныхантай хуйвалдаж хүртэл улс төр хийхээ болих  хэрэгтэй” гэсэн юм.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

 

 

 

Хөвсгөлийн сурагчид ангиараа олимпиадын аварга болжээ
Хөвсгөлийн сурагчид ангиараа олимпиадын аварга болжээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.