Оюутан цагдаа нар ажилдаа гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 16 секунд
Оюутан цагдаа нар ажилдаа гарчээ

Оюутан цагдаа нар ажилдаа гарчээ

Оюутан цагдаа нар ажилдаа гарчээ
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд жуулчдын аюулгүй байдлыг хангахаар оюутан цагдаа нарыг өнгөрсөн жилээс ажиллуулж эхэлсэн. Тэгвэл энэ жил 84 оюутан цагдаа үүрэг гүйцэтгэхээр өнөөдөр ажилдаа гарлаа. 
 
Оюутан цагдаа нар жуулчдыг хулгай дээрэмд өртөхөөс сэргийлж мэдээлэл өгөх, очих газрыг нь заах зэргээр ажиллана. 84 оюутан цагдаа нийслэлийн 36 байршилд ажиллах юм. Жуулчдын ихээр очдог томоохон газарт үүрэг гүйцэтгэнэ. Тухайлбал, Чингисийн талбай, Зайсан, Гандан, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Улаанбаатар төмөр зам, Чингис хаан нисэх буудал, Бурхантай хөшөө, Богд хааны музей зэрэг 36 байршилд үүрэг гүйцэтгэхээр ажилд нь томиллоо. 

Оюутан цагдаа нар өнөөдрөөс эхлэн есдүгээр сар хүртэл үүрэг гүйцэтгэнэ. Ингэхдээ өдөрт зургаан цагаар ажиллана. 15 хоногт 231 мянган төгрөг, сард 460 мянган төгрөгийг тэдэнд олгоно. Эдгээр 84 оюутны хувьд 1-2 гадаад хэлний мэдлэгтэй, дундаас дээш төвшинд ярьдаг юм байна. 
 
Эх сурвалж http://www.info.mn
АЖИЛ ОЛГОГЧ ДАРААХ ЭРХ ЭДЭЛНЭ
АЖИЛ ОЛГОГЧ ДАРААХ ЭРХ ЭДЭЛНЭ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.