Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан Н.Алтанхуягт хариуцлага тооцох уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 45 секунд
Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан Н.Алтанхуягт хариуцлага тооцох уу

Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан Н.Алтанхуягт хариуцлага тооцох уу

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг  өөрийн хүргэн болон хамтран зүтгэгчдээ улаан цээжээр хамгаалж байна. Тэрбээр өнгөрсөн онд  ахлах зөвлөхөөр нь ажиллаж  байсан Л.Гансүхийг баривчлагдахад араас нь Төв  аймгийн шорон руу Хууль зүйн сайд байсан Х.Тэмүүжинг дагуулан очиж уулзаж байлаа. Үүнийг нь АТГ-ынхан хууль бус  үйлдэл хэмээн  мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл,  Н.Алтанхуягийн ийм үйлдэл нь эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх хуулийг  зөрчсөн хэрэг  юм. Мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгийн нөлөө үзүүлж, саад учруулсан явдал болсон. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт  АТГ-аас  Г.Дэнзэнг шалгаж байгаатай холбогдуулан түүний ажиллаж, харилцаж  байсан газруудад нэгжлэг хийсэн юм. Энэ үеэр Н.Алтанхуяг АТГ-ын ажилтнуудад  саад учруулахыг оролджээ.  “Хаан жимс”-ийнх нь оффис рүү мөрдөн шалгагчид ороо л биз, үзэх юмаа үзээ л биз. Энүүнд Н.Алтанхуяг балмагдахын учир  юун билээ. Ухааан жолоогүй л Г.Дэнзэнгээ өмөөрч гийж  очсон нь үнэндээ хэний ч сэжиг  төрүүлэх ажээ. Мөрдөн шалгагчид нэгжих шаардлагатай гэж үзсэн газруудаа нэгжиж л таарна. Гэтэл Н.Алтанхуяг саад учруулах гэж өмнүүр нь өндөлсөж гүйгээд байгаа тул түүнд бас хариуцлага тооцох хэрэгтэй  болов уу. Энэ мэт нь эрх зүйн талаас  Н.Алтанхуягийг  олж харсан иргэдийн л  байр суурь шүү дээ.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

СХД-т 157 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай ОУ-ын стандартад нийцсэн
СХД-т 157 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай ОУ-ын стандартад нийцсэн "ЖИШИГ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ" үйл ажиллагаа явуулж байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.