СХД-т 157 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай ОУ-ын стандартад нийцсэн "ЖИШИГ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ" үйл ажиллагаа явуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 13 секунд
СХД-т 157 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай ОУ-ын стандартад нийцсэн “ЖИШИГ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ“ үйл ажиллагаа явуулж байна

СХД-т 157 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай ОУ-ын стандартад нийцсэн “ЖИШИГ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ“ үйл ажиллагаа явуулж байна

Сонгинохайрхан дүүрэгт 157 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай Олон улсын стандартад нийцсэн ЖИШИГ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ашиглалтад ороод удаагүй байна.

Тус эмнэлэг нь СХД-ийн 19-р хороонд байрлалтай бөгөөд 250 ортой, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон юм. Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэгт 2021 оны 08 сарын 04-ний өдрөөс эхлэн дараах эмчилгээнүүдийг хийж эхлээд байгаа юм.

- Элэгний хорт хавдрын түлэх эмчилгээг 6 хүнд

- Бамбай булчирхайн хоргүй зангилааг түлэх эмчилгээг 3 хүнд

- Умайн хоргүй хавдрын түлэх эмчилгээг 1 хүнд тус тус хийсэн.

Radiofrequency ablation эмчилгээг анх 2008 оноос Хавдар судлалын үндэсний төв Элэгний хортой хавдрын эмчилгээнд Монголд анх удаа нэвтрүүлсэн ба 2018 оноос УНТЭ, НААГ-т уг эмчилгээг бамбайн хоргүй зангилаа, эмэгтэйчүүдийн хоргүй хавдрын практикд нэвтрүүлсэн.

Одоогоор #ХСҮТ, #УНТЭ, #УХТЭ, #УГТЭ-үүдэд уг эмчилгээ хийгддэг ба Дүүргийн эмнэлгийн хэмжээнд анх удаагаа Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг хийж эхлээд байна.

Мөн АНУ, ХБНГУ, БНСУ-д үйлдвэрлэсэн сүүлийн үеийн аппарат тоног төхөөрөмж, Олон улсын стандартыг хангасан мэс заслын өрөөнд Өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг СХНЭ-ийн мэс заслын тусламж үйлчилгээнд нэвтрүүлжээ

Уг эмчилгээний давуу тал:

- Элэгний эрт үеийн хорт хавдрын эмчилгээнд мэс засал эмчилгээтэй адил үр дүнтэй

- Дахин дараагийн эмчилгээ хийгдэх боломжтой

- Эмчлүүлэгчийн биеийн байдлаас хамааран хагалгаанд орох боломжгүй, эсвэл эмчлүүлэгч хагалгаа хийлгэх хүсэлгүй үед хийх боломжтой

- Ерөнхий унтуулга шаардахгүй, хэсгийн мэдээ алдуулалтан дор

- Зүслэг хийгдэхгүй, сорвигүй эдгэнэ

- Хэт авиа, КТГ шинжилгээний хяналтан доор

- Эмчлүүлэгч эмнэлэгт олон хоног хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй, ажилбарын маргаашаас энгийн дэглэмд орж болно.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: Бид ард түмнээсээ том, илүү эрх дархтай гэж бодож болохгүй
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: Бид ард түмнээсээ том, илүү эрх дархтай гэж бодож болохгүй
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.