Хятадад банкууд хадгаламжаа царцааж иргэд жагсав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 31 секунд
Хятадад банкууд хадгаламжаа царцааж иргэд жагсав

Хятадад банкууд хадгаламжаа царцааж иргэд жагсав

Хятадын төв хэсгийн Хэнань мужид эсэргүүцлийн жагсаал болсонтой холбогдуулан тус улсын эрх баригчид мужийн хөдөлгөөнийг COVID-19-ийн аппликейшнийг ашиглан хянаж байна хэмээн зарим иргэд сэжиглэж байна. Үүнээс гадна хөл хорио тогтоож, нийтийн тээврийг зогсоож, зарим газар руу нэвтрэхийг хориглосон талаар иргэд нь мэдээлснийг “BBC” дамжуулав. Эргэн сануулвал, банкууд дөрөвдүгээр сард хадгаламжийг царцаасан нь иргэдийг уурлуулж, үүнээс үүдсэн жагсаал тавдугаар сарын 23-нд болсон. Үүний дараа Хятадын банк, даатгалын зохицуулагч газруудыг шалгахыг тушаасан. Тодруулбал, орон нутгийн дөрвөн банк 39 тэрбум юань буюу зургаан тэрбум ам долларыг царцаасан нь олон мянган хэрэглэгчийг хохироогоод байгаа юм.

Хятадын олон хотод иргэд дэлгүүр орох, нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх, ямар нэгэн барилга руу нэвтрэх эсвэл хотоос гарахдаа “эрүүл мэндийн код” ашигладаг. Тухайн газар руу нэвтрэхээсээ өмнө иргэд утсан дээрээ QR код уншуулаад эрүүл мэндийн үзүүлэлтээ харуулах ёстой. Хэрэв энэ үзүүлэлт улаан өнгөтэй гарвал саяхан COVID-19-ийн халдвар авсан эсвэл сэжигтэй тохиолдол гэж үздэг тул 14 хоног тусгаарлагддаг. Тэгвэл Хэнань мужийн иргэд автобусны буудал, зочид буудал, зарим байгууламж руу нэвтрэх үед эрүүл мэндийн үнэлгээ нь улаан өнгөтэй гарчээ. Гэтэл эдгээр иргэн нь халдвар авсан хүнтэй ойр байгаагүйн сацуу, сүүлд шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарчээ. Дээрх иргэдийн ихэнх нь бэлэн мөнгө авах боломжийг бүрдүүлэхийг шаардан эсэргүүцсэн жагссан орон нутгийн дөрвөн банкны үйлчлүүлэгчид байгааг Хятадын хэвлэлүүд мэдээлэв. Тэд үүнд эрх баригчдыгаа сэжиглэж байгаа аж. Энэ талаар Хятадын алдарт тоймч, редактор Ху Си Жинь “Эрүүл мэндийн кодыг зөвхөн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглах ёстой. Хэрэв иргэний хөдөлгөөнийг хянах зорилгоор ашиглавал цар тахлаас сэргийлэх хуулийг зөрчинө” гэж ярьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Малынхаа махан ашиг шимийг нэмэгдүүлснээр хоёр их наяд төгрөг олох боломжтой
Малынхаа махан ашиг шимийг нэмэгдүүлснээр хоёр их наяд төгрөг олох боломжтой
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.