Хилээр гарах нүүрсний экспорт нэмэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 28 секунд
Хилээр гарах нүүрсний экспорт нэмэгджээ

Хилээр гарах нүүрсний экспорт нэмэгджээ

Хилээр гарах нүүрсний экспорт нэмэгджээӨмнөговь аймгийн Шивээхүрэн, Гашуунсухайт боомтоор 11 дүгээр сард экспортонд гарсан нүүрсний хэмжээ өнгөрөгч 10 дугаар сарынхаас эрс нэмэгдсэн тухай Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газраас мэдээллээ. Тухайлбал, өнгөрөгч 10 дугаар сард Шивээхүрэнгийн боомтоор  10.812 машинаар тээвэрлэсэн 531.7 мянган тонн нүүрс гарсан бол 11 дүгээр сард 20.699 машинд ачсан 927 мянган тонн нүүрс экспортолж, нүүрс тээвэрлэлт хоёр дахин өссөн байна. Харин Гашуунсухайтын боомтоор өнгөрөгч 10 дугаар сард 7482 машин бүхий 827 мянган тонн нүүрс хил нэвтэрсэн бол 11 дүгээр сард 10 230 машин буюу нэг сая 119 мянган тонн нүүрс экспортонд гарч 26 хувиар өссөн аж.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас эрх зүйн үндэслэлгүй, үйлчлүүлэгчдэд чирэгдэл дагуулсан 44 журмыг хүчингүй болгож, төвд төвлөрсөн эрх мэдлийг орон нутаг, боомтуудад шилжүүлсэн нь ийнхүү үр дүнгээ өгч эхэлжээ. Мөн энэ оны долоодугаар сараас ухаалаг технологи ашиглан, нүүрс тээвэрлэгч машины жолооч нарын хурууны хээгээр хил нэвтрүүлэх болсон нь цаг хэмнэх болжээ.
Эх сурвалж ord.mn
“Нийгмийн Ардчилал” Монголын залуучуудын холбоо 21 аймаг, 9 дүүргийн сургагч багш нараа бэлтгэлээ
“Нийгмийн Ардчилал” Монголын залуучуудын холбоо 21 аймаг, 9 дүүргийн сургагч багш нараа бэлтгэлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.