“Нийгмийн Ардчилал” Монголын залуучуудын холбоо 21 аймаг, 9 дүүргийн сургагч багш нараа бэлтгэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 0 секунд
“Нийгмийн Ардчилал” Монголын залуучуудын холбоо 21 аймаг, 9 дүүргийн сургагч багш нараа бэлтгэлээ

“Нийгмийн Ардчилал” Монголын залуучуудын холбоо 21 аймаг, 9 дүүргийн сургагч багш нараа бэлтгэлээ

"Нийгмийн Ардчилал" Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар “Нийгмийн Ардчилал" залуучуудын академиас зохион байгуулсан “Training of Trainer 2021” сургагч багш бэлтгэх сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Тус сургалтыг орон нутагтаа сургалт бие даан зохион байгуулах боломжтой сургагч багш бэлтгэх, НАМЗХ-ын салбар зөвлөлийн гишүүд дэмжигчдээ чадавхжуулах зорилготойгоор зохион байгуулсан юм.

21 аймаг 9 дүүргээс шалгарсан шилдэг 30 залуус 8 сарын 23-аас 8 сарын 28-ны хооронд амжилттай суралцан сертификатаа гардан авч, төгсөлтийн баяраа тэмдэглэлээ.

Сургагч багш бэлтгэх сургалтын үйл ажиллагааг Х.Сайхансанаа захиралтай Сургалт, судлагааны “Стратеги академи-”ийн хамт олон хамтран зохион байгууллаа.

Сургалтын хөтөлбөрийн хүрээнд залуус "Сургагч гэж хэн бэ", "Илтгэгчийн суурь ур чадварууд" , "Нийгмийн ардчиллын үнэт зүйл", "Сургагчийн ур чадвар", "Нийгмийн баримжаат эдийн засаг", "Ерөнхийлөгчийн сонгууль ба олон нийтийн зан төлөв" зэрэг хувь хүний хөгжил, сургагч багшийн мэдлэг авах олон сонирхолтой хичээлд хамрагдан оюуны цар хүрээгээ тэллээ.

Сургалтыг “Нийгмийн Ардчилал” залуучуудын академийн захирал, Хувь хүний хөгжил, бизнес менежментийн сургагч Б.Золбадрал, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг, Хувийн ур чадварын гуру, “Дел Карнеги” болон “JСI” байгууллагын олон улсын сургагч Э.Чинзориг, “POSITIVE MIND” буюу “Эерэг сэтгэлгээний давлагаа” төслийн удирдагч Н.Энхбаатар, “Mongolian leadership institution” гүйцэтгэх захирал Б.Ганпүрэв, Сургалт, судалгааны “Стратеги академи” сургагч багш Г.Чулуун-Үрэл, А.Хишигтөгс, О.Оюундалай, П.Түмэнцэцэг гэсэн шилдэг сургагч багшийн төлөөллүүд өөрийн мэдлэг чадвар, ололт амжилт, туршлагаасаа залуустай хуваалцсан.

Сургалтын хаалтын үйл ажиллагаанд “Нийгмийн Ардчилал" залуучуудын академийн захирал Б.Золбадрал, НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Оргил, дэд ерөнхийлөгч, Стратеги академийн захирал Х.Сайхансанаа, УЗ-ийн гишүүн Я.Энхбаатар, Нарийн бичгийн дарга Б.Галсан болон сургалт орсон багш нар оролцлоо.

Энэ үеэр НАЗА-ийн захирал Б.Золбадрал “Сургагч багш та бүхэн залуучуудад хувь хүний хөгжлийн хурыг түгээх маш чухал, ёс төртэй үүргийг хүлээж авлаа. Энд хүрч ирээд зүгээр нэг сургалт үзээд сургагч болж байгаа юм биш, бүгд нэг анги, нэг хамт олон болж, нэг зорилгын төлөө нэгдэж байна. Цаашид олон жил хамтарч ажиллан, бас нөхөрлөнө, түүнчлэн олон залууст эерэг өөрчлөлт, өөрийгөө хөгжүүлэх ухааны хурыг түгээнэ. Тиймээс сургагч багш болж буй залуус бүгд цаашид улам ихийг бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэдгийг хэлж байлаа.

Мөн НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Оргил “Залуус та бүхэнд маш том хариуцлага тулж ирлээ. Сурсан мэдсэн бүх зүйлүүдээ аймаг, сум, дүүргийнхээ залуучуудад харамгүй түгээж, сургаж, дараагийн үеийн залуучуудаа бэлтгэх ажилд идэвхтэй оролцоорой. НАМЗХ-ны эд эс дараагийн үе болж буй залуус та бүхэн улам хийхийг хийж, бүтээх чадвартай гэдгийг онцолъё” гэлээ.

Ийнхүү аймаг, дүүргийн шилдэг залуус “Нийгмийн Ардчилал" залуучуудын академийн сургагчийн ёс зүй, хариуцлагын гэрээг байгуулж, төгсөлтийн үйл ажиллагаа албан ёсоор өндөрлөлөө.

Монголын шилдэг илтгэгч сургагч багш нарын үг, туршлага, мэдлэг мэдээлэл бүхэн залууст шинэлэг ололт амжилт, хүсэл тэмүүлэл, итгэл найдвар, урам зориг өглөө гэдгийг залуус онцолж байв. Мөн уг сургалт шинийг сурсан, шинэ үүд хаалга, боломжийг нээсэн, цаашлаад шинэ ур чадварыг олох боломжтой, хаана байгаагаас үл хамааран хамтдаа хөгжих боломжийг бидэнд олголоо гэдгийг ч хэлж байв.

Тус сургалтад залуус нэгдэн оролцсоноороо хувь хүний хөгжил, сургагч багшийн суурь мэдлэг, ур чадвар зэрэг олон зүйлийг суралцан цаашид олон мянган залуусыг чадавхжуулах ур чадварыг эзэмшсэн юм.

Ийнхүү бид цаашид дүүрэг, орон нутгийнхаа залуусыг чадавхжуулах, ур чадвартай шилдэг сургагч багш бэлтгэх суурийг үүгээр тавьж байна. Эдгээр залуусын хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлээс үе үеийн шилдэг сургагч багш төрнө гэдэгт итгэлтэй байна.

Усны нөөцийг хамгийн их хэмжээгээр ашигладаг 10 байгууллага
Усны нөөцийг хамгийн их хэмжээгээр ашигладаг 10 байгууллага
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.