Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр болж, нийслэлийн ИТХ-д урьдчилсан байдлаар МАН үнэмлэхүй ялалт байгуулав.
Сонгуулийн Ерөнхий хорооны танилцуулсан урьдчилсан мэдээгээр нийслэлийн ИТХ-ын 45 гишүүнээс 34 нь МАН-ын нэр дэвшигч байгаа бол АН-аас 8, ХҮН-аас 3 хүн сонгогдоод байна.
Нийт нэр дэвшигчдээс 13 хүн 10,000-аас дээш хүний саналаар сонгогджээ. 45 Төлөөлөгчөөс Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн З.Төмөртөмөө хамгийн олон буюу 11,707 хүний саналаар сонгогдсон бол Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэбаяр 1,205 хүний саналаар НИТХ-д сонгогджээ.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10 МАНДАТ
- Майнбаярын ТУЛГАТ (АН)
- Түмэндэлгэрийн БАТЦОГТ (АН)
- Пүрэвсүрэнгийн НАРАНБАЯР (ХҮН)
- Доноровын ГАНТУЛГА (ХҮН)
- Үнэнбатын ОЮУНЗУЛ (МАН)
- Дамдинсүрэнгийн ЭНХБАЯР (МАН)
- Даваахүүгийн ПҮРЭВДАВАА (АН)
- Нацагийн БАЯРМӨНХ (МАН)
- Борхүүгийн СҮХБААТАР (МАН)
- Бяруузанын ПҮРЭВДАГВА (МАН)
ХАН-УУЛ ДҮҮРЭГ 6 МАНДАТ
- Ж.Алдаржавхлан /МАН/
- Б.Мягмар /МАН/
- Л.Отгонбаатар /АН/
- Б.Өнөбат /МАН/
- Б.Одсүрэн /МАН/
- П.Ганзориг /ХҮН/
СҮХБААТАР ДҮҮРЭГ 4 МАНДАТ
- Мягмаржавын ХАЛИУНБАТ (МАН)
- Даваасүрэнгийн БАДАРСАН (АН)
- Хөххүүгийн БОЛОРМАА (АН)
- Бишээгийн ЭРДЭНЭСҮХ (АН)
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 10 МАНДАТ
- Цогтсайханы ТӨРХҮҮ (МАН)
- Рэнцэндагвын ДАГВА(МАН)
- Батсамбуугийн СЭРГЭЛЭНБААТАР (МАН)
- Цэдэндамбын БАТТӨР (МАН)
- Жигжидсүрэнгийн САНДАГСҮРЭН(МАН)
- Нанзадын БАЯРЧИМЭГ (МАН)
- Гүр-Аранзын ТӨГӨЛДӨР (МАН)
- Маньбазарын ГОВЬСАЙХАН (МАН)
- Наранцэцэгийн АЛТАНШАГАЙ (МАН)
- Банзарын МӨНХЦЭЦЭГ (МАН)
НАЛАЙХ ДҮҮРЭГ 2 МАНДАТ
- Чойжинсамбуугийн РАДНААБАЗАР(МАН)
- Буяндалайн НЭРГҮЙ (МАН)
БАЯНГОЛ 6 МАНДАТ
- Дашнямын Ихбаяр (МАН)
- Өлзий-Оршихын Сумъяабаатар(МАН)
- Жанцангийн Батбаясгалан (МАН)
- Ганбаатарын Гангамөрөн(МАН)
- Доржзодовын Энхтуяа АН
- Чимид-Очирын Мэндбаяр (МАН)
БАГАХАНГАЙ 1 МАНДАТ
- Сэрдамбын ЭРДЭНЭБАЯР (МАН)
БАГАНУУР 2 МАНДАТ
- С.Даваасүрэн (МАН)
- Т.Отгонболд(МАН)
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 4 МАНДАТ
- Нацагдоржийн БАТСҮМБЭРЭЛ (МАН)
- Балжиннямын МӨНХБАТ (МАН)
- Зундуйн ТӨМӨРТӨМӨӨ(МАН)
- Лхаасүрэнгийн АРИУНТУЯА (МАН)