Бүх ажил, үйлчилгээнд татвар авах шаардлагагүй гэж үзжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 12 секунд
Бүх ажил, үйлчилгээнд татвар авах шаардлагагүй гэж үзжээ

Бүх ажил, үйлчилгээнд татвар авах шаардлагагүй гэж үзжээ



УИХ-ын дарга З.Энхболд Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн асуудлаар УИХ дахь нам, эвслийн бүлгийн удирдлагууд, Сангийн сайд, Хотын даргатай уулзсан байна. Хуулийн төсөлд нийслэл хотын нутаг дэвсгэрт бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн,үйлчилгээ үзүүлсэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээд нь нийслэл хотын албан татвар суутгагч байх юм.Харин ингэж бүгдэд нь хамааруулж татвар авахгүйгээр тодорхой чиглэлээр татвар ногдуулах хэрэгтэй гэж үзсэн байна. Энэ асуудлаар ч УИХ-ын дарга З.Энхболд бүлгүүдийн удирдлага, хотын даргатай уулзах үеэрээ тохиролцжээ. Гэхдээ энэ чуулганы үеэр асуудлыг дахин боловсруулж батлах хэрэгтэй гэж харилцан ярилцсан байна. Ингээд чуулганы хуралдаанаар Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон 39 гишүүнээс 26 нь дэмжиж, байнгын хороонд шилжүүллээ.

Эх сурвалж: Zaluu.com

Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Б.Тамирыг сонгох хувилбар яригдаж байна
Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Б.Тамирыг сонгох хувилбар яригдаж байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.