Д.Тэрбишдагвын уулзалтын үеэр нэг иргэн амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 58 секунд
Д.Тэрбишдагвын уулзалтын үеэр нэг иргэн амиа алджээ

Д.Тэрбишдагвын уулзалтын үеэр нэг иргэн амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдөр буюу 2016 оны зургадугаар сарын 12-ны орой нэр дэвшигчийн иргэд, сонгогчидтой уулзах уулзалтын үеэр 60 орчим настай нэгэн эмэгтэй амьсгал хураасан харамсалтай хэрэг гарсан байана.

Тодруулбал, УИХ-ын сонгуулийн 74-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын иргэд, сонгогчидтойгоо уулзах уулзалтын үеэр 60 настай МАХН-ын гишүүн бухимдлаа илэрхийлж байгаад ухаан алдаж, газар дээрээ нас барсан байна.

Талийгаач эмэгтэй нэр дэвшигч Д.Тэрбишдагвыг урвагчаар нь дуудаж, бухимдахдаа хэлэх үгээ гүйцээж амжилгүй ухаан алдсан ч, эмнэлгийн яаралтай тусламж ирэх үед нас барсан гэх мэдээллийг Мedee.mn сайтад мэдээлжээ.

Харин энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Тодорхой мэдээллийг эргэн мэдээлнэ" гэсэн юм.

Д.Дуулим

"Оргил" рашаан сувилал ТУЗ-ийн гишүүддээ хууль бус урамшуулал олгожээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.