"Оргил" рашаан сувилал ТУЗ-ийн гишүүддээ хууль бус урамшуулал олгожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 41 секунд
“Оргил“ рашаан сувилал ТУЗ-ийн гишүүддээ хууль бус урамшуулал олгожээ

“Оргил“ рашаан сувилал ТУЗ-ийн гишүүддээ хууль бус урамшуулал олгожээ

 


Мэргэжлийн хяналтын ерөнхий газр "Оргил" рашаан сувилалын төрийн өмчийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад түүвэрчилсэн хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтыг наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажлын 20 хоногт хийж гүйцэтгэсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 176 дугаар тогтоолыг үндэслэн Төрийн өмчийн хорооны 2006 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 235 тоот тогтоолоор Рашаан судлалын үндэсний төвийг “Оргил рашаан сувилал” 100 хувь төрийн өмчит хувьцаат компани болгон өөрчилж, дүрмийг баталжээ.

Тэгвэл шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн байна. Тодруулбал, ТУЗ-ийн гишүүдэд үр дүнгийн урамшуулал болон сургалт, гадаад томилолтын зардлыг олгосон байна. 2/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 7.1-д заасныг хэрэгжүүлж ажиллахгүйгээр зарим худалдан авалтыг шууд гэрээ байгуулж хийсэн байна. 2013 онд Сав хоршооноос 25.3 сая төгрөгийн жимс, хүнсний ногоо, Жикс ХХК-иас 14.1 сая төгрөгийн сүү, иргэн Б.Энэбишээс 180.3 сая төгрөгийн мах, “Маргад марал мичид” ХХК-иас 19.5 сая төгрөгийн хүнсний ногоо, “Үлэмж органик” ХХК-иас 33.1 сая төгрөгийн шингэн сүү, иргэн Ө.Болдбаатараас 57.3 сая төгрөгийн мах, “Мөнгөн гүүр” ХХК-иас 26.6 сая төгрөгийн цагаан хэрэглэл ор дэрний даавуу алчуур, иргэн Г.Энхжаргалаас фитнессийн тоног төхөөрөмжүүд, 2014 оны эхний хагас жилд иргэн Б.Энэбишээс 37.9 сая төгрөгийн мах, “Маргад марал мичид” ХХК-иас 21.9 сая төгрөгийн хүнсний ногоо, “Үлэмж органик” ХХК-иас 24.9 сая төгрөгийн сүү зөөхий, иргэн О.Болдбаатараас 13.9 сая төгрөгийн махыг тус тус худалдан авахдаа тендерийн хууль тогтоомжийг зөрчин харьцуулалтын арга хэрэглэлгүй шууд худалдан авсан байна.

3/ Гэрээ дүгнэсэн актгүйгээр зарим төрлийн зардлуудыг санхүүжүүлсэн зөрчил илэрлээ. ТУЗ-ийн 2014 оны 3 дугаар сарын 28-ны 7/01 дугаар тогтоолд “хуулийн зөвлөх үйлчилгээ авах шаардлагатай байгаа нөхцөл байдалтай танилцаад шинэчлэгдэн батлагдсан бүтэц, орон тоондоо нийцүүлэн хуулийн зөвлөх үйлчилгээ авч ажиллахыг гүйцэтгэх захиралд даалгасан”-ы дагуу 2014 оны 3 дугаар сарын 10-нд “Монгол өмгөөлөгч” хууль зүйн фирмтэй 20140310 тоот “Хууль зүйн туслалцаа үзүүлэх” гэрээг байгуулж ажилласан байна. Тус гэрээний 3.1 болон 3.2-д “хууль зүйн туслалцааны төлбөр сар бүр тогтмол 1.0 сая төгрөг байх бөгөөд төлбөрийг сар бүрийн 15-ны дотор өмгөөлөгчийн нэхэмжлэхийн дагуу төлнө”, 3.4 болон 3.5-д “үйлчлүүлэгчийн хүсэлтээр тодорхой асуудлаар хууль зүйн дүгнэлт гаргахад талууд нэмэлт гэрээ байгуулж үнийг тохиролцоно, үнийн дүн бүхий хэрэг маргаанд шийдвэрлүүлсэн үнийн дүнгийн болон үнийн дүн тодорхойгүй хэрэг маргаанд үнэлгээний 5 хувиар тооцно” гэж заасан байна.

Гэвч дээрх байгууллагаас үзүүлж буй хууль зүйн туслалцаа нь тодорхой үр дүнд хүрээгүй ажлын тайлан байхгүй байхад санхүүжилт олгожээ.

Шалгалтаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд хуульд зааснаас гадуур урамшуулал, гадаад албан томилолтын болон сургалтын зардал олгосон, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлээгүй, гэрээгүйгээр худалдан авалт хийсэн, ажил гүйцэтгүүлсэн, ажлын тайлан байхгүй байхад зардлыг санхүүжүүлсэн зөрчил илэрлээ. ТУЗ-ийн гишүүдэд Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж олгосон урамшуулал, гадаад албан томилолтын болон сургалтын зардлууд болох нийт 20,522.5 мянган төгрөгийг нөхөн төлүүлэхээр улсын байцаагчийн акт тогтоож, зөрчлөө арилгах албан шаардлагыг “Оргил рашаан сувилал” ТӨХК-ийн дарга О.Сэмэрт хүргүүлсэн ажээ. 

Адуу, машинд анхаарч байхаар хүний аминд анхаарвал яасан юм Х.Бат-Эрдэнэ,ээ
Адуу, машинд анхаарч байхаар хүний аминд анхаарвал яасан юм Х.Бат-Эрдэнэ,ээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.