Адуу, машинд анхаарч байхаар хүний аминд анхаарвал яасан юм Х.Бат-Эрдэнэ,ээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 28 секунд
Адуу, машинд анхаарч байхаар хүний аминд анхаарвал яасан юм Х.Бат-Эрдэнэ,ээ

Адуу, машинд анхаарч байхаар хүний аминд анхаарвал яасан юм Х.Бат-Эрдэнэ,ээ

нийтлэсэн Admin

527-1364354436picureҮнэтэй адуу, үнэтэй машинаар гангардаг “Алтай кансторакшн”-ы захирал Х.Бат-Эрдэнэ гэгч нөхөр байнгын хэл ам дагуулж байдгийг өдгөө бид андахгүй сайн мэдэх. Хамгийн сүүлчийн жишээ гэвэл Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд баригдаж буй “Саруул хотхон”-ы есөн давхраас хүн унаж нас барсан осол өнгөрөгч ням гаригт /II.8/ гарчээ. Уг барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Алтай констракшн” компани ажиллаж байв.

 

Энэ тухай эх сурвалжаас тодруулахад “Тус барилгын Б4 блокын нэгдүгээр орцонд 2015 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 13:50 цагт осол гарч, лифний хонгилд өргүүр ажиллууж, есөн давхар руу тоосго зөөж явах үед өргүүрийн ган трос тасарч, есөн давхарт тоосго буулгахаар зогсож байсан ажилтан 36 настай эрэгтэй Б осолдож нас баржээ. “Алтай Констракшн” ХХК нь Барилгын тухай хуулийн 14.1-ийг зөрчин тусгай зөвшөөрөлгүй иргэнтэй гэрээ байгуулан ажиллаж байсан учраас ийнхүү хүний амь эрсдлээ” хэмээсэн мэдээлэл байна.

 

Мэдээжийн хэрэг хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй орчинд үйл ажиллагаа явуулж, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчин ажиллаж байсан учраас НМХГ-аас “Алтай констракшн” компанийн үйл ажиллагааг түр зогсоосон мэдээлэл ч давхар цахим ертөнцөд байна.

 

Ахин тодруулбал, одоогийн байдлаар уг осол юунаас болж гарсан талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтынхан тогтоож, “Алтай Констракшн” ХХК хэд хэдэн хуулийг зөрчсөнийг илрүүлсэн байна. Тухайлбал тэд тусгай зөвшөөрөлгүй иргэнтэй гэрээ байгуулан ажиллаж байжээ. Хуулийн дагуу барилгын ажил гүйцэтгэгч нь тусгай зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгжтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллах ёстой байсан ажээ.

 

Уг нь Х.Бат-Эрдэнэ захирал үнэтэй машин, адуугаар гангарч байхаар ажиллагсад, өөрт нь зүтгэж байгаа хүмүүсийнхээ аюулгүй ажиллагааг анхаарч байх ёстой байж. Тодруулбал, хүний эрдэнэт амь гэдэг бол машин адуу биш шүү гэдгийг санаж явахад илүүдэх юун.

 

Ч.Дорж

Талх Чихэр ХК
Талх Чихэр ХК "Онцгой Харилцагчдын баярт" таныг урьж байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.