Жижигхэн улстөрийн тойрог чинь мөнгөнөөсөө хасагдсан 22 мянган хүүхдийн эрх ашгаас дээгүүр байна уу Х.Булгантуяа сайдаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 39 секунд
Жижигхэн улстөрийн тойрог чинь мөнгөнөөсөө хасагдсан 22 мянган хүүхдийн эрх ашгаас дээгүүр байна уу Х.Булгантуяа сайдаа

Жижигхэн улстөрийн тойрог чинь мөнгөнөөсөө хасагдсан 22 мянган хүүхдийн эрх ашгаас дээгүүр байна уу Х.Булгантуяа сайдаа

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдоод удаагүй байгаа Х.Булгантуяагаас асуух нэг асуулт байна. Сайд нь тогтдоггүй "асуудалтай" энэ яамыг хөл дээр нь босгож, хариуцлагатайгаар ажиллахаар ирсэн Х.Булгантуяа сайд эх орны ирээдүй болсон 0-16 насны хүүхдүүдэд хатуу сэтгэл гаргажээ. Тиймээс таниас асууя. Таны улс төрийн жижигхээн нэг тойрог тань төрдөө адлагдаж алаг үзэгдсэн 22 мянган хүүхдийн эрх ашгаас дээгүүр байна уу, Х.Булгантуяа сайд аа.

Танд яагаад 100 мянган төгрөгөөсөө хасагдсан хүүхдүүдийн мөнгийг нөхөөд олгоё гэсэн сэтгэл зүтгэл байхгүй байгаа юм бэ. Таныг сайд болонгуут олон мянган өрх асуудал үүсгэж, хүлээлтэд байгаа 100 мянган төгрөгийг олгоно гэдэгт ихэд итгэлтэй байсан. Гэтэл та энэ хүүхдийн мөнгийг улстөртэйгээ хутгаж ойлгож байгаад харамсалтай.

Өнөөдрийн байдлаар гадаад өнгө үзэмж буюу ээж аавынхаа олдог орлогоор нь хэмжигдсэн 22 мянган хүүхэд сар бүр улсаас өгдөг 100 мянган төгрөгөө авч чадахгүй байна. Нийт хүүхдийн 92 хувьд өгч, 9 хувьд нь олгохгүй гэсэн шийдвэр нь хэрэгжихгүй. Хэдий хүүхдийн мөнгийг халамж гэж үзсэн ч өрх толгойлсон, урт хугацааны өр зээлтэй байгаа айлуудын хүүхдүүд ч хасагдсан байна. Мөн ам бүл цөөхөн айлын хүүхдийг ч мөнгөнөөс нь хасаж, алагчилсан. Аав ээжийнх нь ажил хөдөлмөрөөр хүүхдийг нь ялгаварлан гадуурхаж, алагчилж байгаа нь хэр шударга вэ.

ХНХЯ-наас хүүхдийн мөнгийг дахин судалж үзээд олгох бүрэн боломжтой юм билээ. Санхүү мөнгөний хувьд ч асуудал байхгүй гэж үзсэн. Гэтэл хэлбэр хөөж поп зан гаргасан шинэ сайд нь Хүүхдийн мөнгөний асуудлыг түр азная. Яагаад гэвэл Улаанбалын Лодойсамбуу хүүхдийн мөнгөөр шоу хийж, улс төрд АН-аас нэр дэвших гээд байна хэмээн хүлээн авсан сурагтай. Лодойсамбуу ҮХЦ-д хүүхдийн мөнгөний асуудлаар эцэг эхчүүдийн хамт хандсан юм билээ. Тиймээс хүүхдийн мөнгийг шийдчихвэл тэр өндөр оноо авч, ард түмэнд таалагдах гээд байна. Тиймээс энэ асуудлыг түр намжаая. Хэрэв хүүхдийн мөнгө хэвийн олгох юм бол Лодойсамбууд өндөр оноо өгчихнө. Түүний хийсэн ажил мэт нийгэмд харагдана гэсэн утгатай зүйл яаман дотроо ярьж, хүүхдийн мөнгөний асуудлыг нам "даржээ". Сайд таны сонгуулийн нэг жижигхэн улстөрийн тойргийн асуудлаас болж, хүүхдийн мөнгө гацаад байх уу. Энэ мөнгөөр өчнөөн айл өрх амь амьжиргаагаа залгуулдаг гэдгийг ухаж нэг ойлгооч, "улны" гэх тодотголтой айл өрхүүдээрээ яваад үзээч, өчнөөн ядуу өрх, "асуудалтай" айлууд хүүхдийнхээ мөнгөнөөс хасагдсан байгаа шүү, салбар хариусан сайдаа.

Нэг жижигхээн улстөрийн тойрог нь хүүхдийн мөнгөнөөсөө хасагдсан 22 мянган хүүхдийн эрх ашгаас дээгүүр байна уу Х.Булгантуяа сайдаа.

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНЫ МАХНЫ ҮНИЙГ БАРЬЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНЫ МАХНЫ ҮНИЙГ БАРЬЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.