НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНЫ МАХНЫ ҮНИЙГ БАРЬЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 54 секунд
НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНЫ МАХНЫ ҮНИЙГ БАРЬЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНЫ МАХНЫ ҮНИЙГ БАРЬЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Б. ТАМИР

Жил жилийн хавар махны үнэ өсдөг. Ахмадуудын хувьд тэтгэврийн мөнгөөрөө ч бүтэн хонины мах ч авч хүрэхгүй, хүндхэн байгаагаа учирлан, халаглаж сууна. Уг нь 66 сая малтай Монголд махны үнэ хамгийн  л хямд баймаар.

Үүнтэй холбоотой Хүчит шонхор захад  махны үнэ төрлөөсөө хамаарч гурван сарын дотор 1000-2000 төгрөгөөр өсжээ .  Монгол Улс өнгөрсөн онд 70 сая мал тоолуулсан байдаг. Үүнийг 3.3 сая хүн амд хуваавал нэг хүнд дунджаар 20 мал буюу нэг хүнд оногдох малын тоогоороо дэлхийд тэргүүлэгч улсын нэг. Гэвч махны ханш жил ирэх тусам хөөрөгдсөөр өнөөдрийн байдлаар дээд цэгтээ хүрсэн нь энэ юм.

Нийслэлийн хамгийн хямд үнэтэй захын нэгд тооцогддог “Хүчит шонхор” захад махны ханш ийм байна. Нэг сарын өмнө төрлөөсөө хамаарч 9000-9500 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байсан хонины мах өнөөдрийн байдлаар 9800-13500 төгрөг болсон байна. Мөн 11-12 мянган төгрөгийн үнэтэй байсан үхрийн мах төрлөөсөө хамаараад 13-14500 төгрөг, харин цул нь 18 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.

Иргэд: Зах дээр махны үнэ нэмэгдэж, нөөцийн мах сонголт байдаггүй нь харамсалтай

Худалдан авагч Л.Хонгорзул “Хөл хорио тогтоохоос өмнө Засгийн газраас иргэн бүрт бэлэн мөнгө өгсөнтэй зэрэгцээд махны үнэ нэмэгдсэн. Нөөцинй мах нь ч  олдохоо ч байлаа. Авъя гээд захиалгаа өгөх гэхээр дууссан, маргааш, нөгөөдөр гэж хойшлуулж байна. Нөгөө талаас  нөөцийн мах сонголт байхгүй ямааний мах л байна. Энэ байдлаараа үргэлжилбэл хоолгүй ч хонож мэдэхээр байна” гэв.

Худалдан авагч С.Чингүүнжав “Шинэ үхрийн цул мах бүр 16 мянга гэж байна. Махны үнэ замбараагүй нэмэгдсэн байна. Өмнө нь үхрийн мах 11 мянгаар авдаг байсан. Хонины мах 12 мянга гэж байна. Тэтгэврийн бид махаа авч дийлэхгүй болох нь байна. Гурван  зуун мянган төгрөгийн тэтгэвэртэй хөгшид бид 30 кг бүтэн хонины мах ч авч чадахгүй байна шүү дээ” гэлээ.

 Иргэн Л.Маам: Нөөцийн мах өмнө нь ганц, хоёр удаа авсан. Маш их ястай л юм билээ. Амт чанар нь ч сайн биш ээ. Гурав хоногийн өмнө нөөцийн мах авсан. Нэг хүнд ноогдох малынхаа тоогоор дэлхийд толгой цохидог Монгол Улс махны үнийн тал дээр олон жил ороо бусгаа явлаа. Зах дээр өдөр бүр махны үнэ нэмэгдэж, нөөцийн махны цэгүүд дээр өргөн сонголт байдаггүй нь харамсалтай” гэлээ.

Худалдагч Ариунжаргал “Манайх үхрийн махаа кг нь 14-16 мянган төгрөгөөр борлуулж байна. Өглөөний 05:00 цагт ирээд мах авахад бараг булаацалдах шахуу юм болж байж жоохон мах авч байна. Махны олдоц маш ховор байна” гэв.

Өөрөөр хэлбэл, махны үнэ сүүлийн жилүүдэд хамгийн өндөр ханшанд хүрээд байгаа нь энэ юм байна.

ШӨХТГ-аас махны үнийн хөөрөгдөлтөд хяналт тавих ёстой. Тэгвэл энэ талаар ШӨХТГ-ын дарга  Б.Бат-Эрдэнэ “Зах зээлийн үндсэн зарчмаар буюу үнэ нь эрэлт нийлүүлэлт дээр тогтож байгаа. Нийлүүлэлт багасч эрэлт ихэсвэл үнэ өснө. Эрэлт, нийлүүлэлт хангалттай бол үнэ буурна. Үүнийг санаатайгаар зөрчиж байгаа асуудал нь ноёлох үйл ажиллагаа” гэсэн юм. Тус газрын мэдээлснээр мах, махан бүтээгдэхүүнээс гадна нарийн ногооны үнэд хяналт тавьж байгаа аж. Нарийн ногооны тухайд үнийн хөөрөгдөл үүсээгүй, нэмэгдэлтэй байна” хэмээн дүгнэжээ.

Хүчит шонхор захад үхрийн мах ойролцоогоор 1000-1500 төгрөгөөр, хонины мах ч мөн адил 1000-1500 төгрөгөөр нэмэгджээ. Гэхдээ махны лангуу болгоны үнэ өөр байв.  Харин “Хүчит шонхор” захын махны худалдагч нар махны үнээ нэмсэн талаар бодит хариултыг өгч чадахгүй байв.

Эх сурвалж: Түмэн.мн

Халдвар авсан, ойрын хавьтал болсон тохиолдолд тандалт, хариу арга хэмжээг зохицуулах штабтай холбогдоорой
Халдвар авсан, ойрын хавьтал болсон тохиолдолд тандалт, хариу арга хэмжээг зохицуулах штабтай холбогдоорой
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.