ЧУУЛГАН: Ц.Оюунбаатарыг Шадар сайдаар томилов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 17 секунд
ЧУУЛГАН: Ц.Оюунбаатарыг Шадар сайдаар томилов

ЧУУЛГАН: Ц.Оюунбаатарыг Шадар сайдаар томилов

 

144169547755ee86f577b6f

УИХ-ын гишүүн Д.Арвин “Дөрвөн жил болоод ялсан нам хүнээ тавьдаг бичигдээгүй хууль байгаа нь үнэн. Энэ нь боловсон хүчний долголдол бий болгосон. Гэр бүл, найз нөхдөө төрийн албанд тавьчихаад тэднийг төрийн албан хаагч гэж нэрлэх нь зохисгүй. Энэ хүмүүсээ соль. Би монголын төрд ажиллахдаа ах дүү нараа ажилд томилж яваагүй. Чин шударга ажиллаж ирсэн. Монголын төрийг бага доромжил. Шигшигдсэн боловсон хүчнүүдээ эргээд тавихгүй бол та нартай хариуцлага тооцно шүү. Ерөнхийлөгч, УИХ, ЗГ-ын засаглал хамтарч ажиллаж чадахгүй байна. Монголд өнөөдөр удирдагч хэрэгтэй байна. Ард түмний нэрээр дан, давхар дээл гэж ярихаа болих хэрэгтэй. Улс төржиж тоглож байна. Монголын төрийг нэгдмэл аваад явчих чадвартай ганц эсвэл 10 хүн энэ төрд хэрэгтэй байна” гэв.

Монголын төрийн ой тогтоомж тас алга боллоо. Ерөнхий сайдаа давхар дээлний асуудлыг бид 2012 оны сонгуулийн дараанаас ярьсан. Хяналтгүй болно гэдгийг. АН-ынхан 2016 он хүртэл давхар дээлийг хэрэгжүүлье гэсэн. Одоо бид 2012 онд Н.Алтанхуягийн хийсэн шийдэл дээр ирж байна. Таны цоглог цоглог дугараад ам руугаа алгадуулдаг тухай түрүүн жишээ татлаа. Долоо хоногийн өмнө нэг юм яриад. Долоо хоногийн дараа өөр юм хийхийг хэлдэг юм. Буруу нүүдлийг нь та бүхэн хийгээд хожигдлыг нь улс орноороо хүлээдэг. Дүүргүүдийн газрын татвар 3 дахин нэмэгдсэн байгаг та мэдэж байна уу. Таны шийдвэрүүд ямар ч үнэ цэнэгүй яваад байгаа шүү. Яг морь унасан толгой хүн шиг.

Ц.Оюунбаатар сайдаа өмнөх сайдуудынхаа алдааг битгий давт. Улс төрийн томилгоог бага хийгээрэй″ гэв.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Дүүргүүдийн хэмжээнд газрын татвар нэмсэн гэсэн асуултад хариуцъя. 1997 оноос хойш газрын татварын хэмжээг ер өөрчлөөгүй, одоо нэмэх цаг болсон гэж дүүргүүдийн Газрын албанаас хандсан. Би үгүй, шаардлагагүй гэсэн хариуг өгсөн. Хэрэв Газрын татварын асуудлыг тодруулаад эргэж мэдэгдье” гэсэн юм.

Шадар сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Монгол төрийн уламжлал шинэчлэлийн асуудлыг дээдэлж ажиллана. Өнөөдөр улс төрийн томилогоо асуудал үүсгэсэн. Тэн хагас нь шүүх дээр нөгөө хагас нь ажил дээрээ байгаа юм билээ. Хуулийн дагуу ажиллана” гэсэн юм.

Ингээд Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшигч Ц.Оюунбаатарыг томилох саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулахад хуралд оролцсон гишүүдийн 89.7 хувь нь дэмжлээ. Ингэснээр Шадар сайдад Шударга ёс эвслийн бүлгийн гишүүн Ц.Оюунбаатар албан ёсоор томилогдлоо.

Г.Ган

Монгол Улс бол үнэндээ хямраагүй, хулгай л нүүрлэсэн улс орон
Монгол Улс бол үнэндээ хямраагүй, хулгай л нүүрлэсэн улс орон
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.