Монгол Улс бол үнэндээ хямраагүй, хулгай л нүүрлэсэн улс орон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 32 секунд
Монгол Улс бол үнэндээ хямраагүй, хулгай л нүүрлэсэн улс орон

Монгол Улс бол үнэндээ хямраагүй, хулгай л нүүрлэсэн улс орон

 

"Япон эрдэмтний үг"

"Дуслыг хураавал далай" хэмээх үг үеийн үед үнэтэй байдаг билээ. Өнөөгийн энэ цаг үед энэ үг үнэ цэнээ алджээ. Өчигдөр нээлтээ хийсэн УИХ-ын нээлтэд З.Энхболдын хэлсэн үгэнд " "Эдийн засгийн хямрал, төсвийн хүндрэлтэй холбоотойгоор Засгийн газар хэмнэлтийн горимд шилжих төсөв оруулж ирэх гэж байгааг дэмжиж байна. Анхаарал татсан нэг жишээ дурдахад нийслэл, дүүргийн хэмжээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт олгож байгаа  олон арван сая төгрөгийн урамшуулал иргэдийн хатуу шүүмжлэлд өртөж байна.

Иргэдийн төлөөлөгчөөр ажиллана гэдэг цалин, урамшуулалтай ажил биш учраас энэ улирлаас эхлэн дээрх урамшууллыг зогсоох хэрэгтэй гэж үзэж байна. Сүүлийн үед төсөв хөрөнгийн үрэлгэн, замбараагүй байдал шилэн дансаар ил тод болохын хэрээр төрийн байгууллагууд шилэн дансны мэдээллийг бүдэгрүүлэх сонирхолтой болж байгааг иргэд шүүмжилж байна. Энэ бол байж болшгүй зүйл. Ийм учраас Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд тавих Засгийн газрын хяналтыг хүчтэй болгож, төсвийн хөрөнгийг үрэн таран хийсэн, буруу зарцуулсан албан тушаалтнуудыг албан тушаалаас нь чөлөөлөх хүртэлх арга хэмжээ  авч ажиллахыг  Засгийн газарт үүрэг болгож байна" гэсэн юм.

Өрх гэр улс орон гэдэг эхнээсээ л олсон хэдэн төгрөгөө зөв зарцуулж, ариг гамтай ажиллавал гэдэс цатгалан, мөр бүтэн явдагсан. Өөрөө өөртөө хууль баталж урамшуулал олгодог байдаг хэрээс хэтэрсэнийг тэрбээр гэнэт мэдээгүй байлтай. Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилсан "Шилэн данс"-ны хууль батлагдсан ч тэд яаж ийгээл хулгайлсаар байх аж. Үүнд дээр татварын байцаагч, төрийн бүх төрлийн төрийн албыг нэмбэл "Юун хүүхэд гэртээ цоожлуулах". УИХ-ын "Дархан цаазтай" гишүүдийн тэрбум, дээр нь жилийн төсөв, хууль санаачилахад авдаг мөнгийг нэмбэл Манайх шиг баян улс алгаа.

Гартаа барьж буй "Ухаалаг утас"-наас илүү Ухаантай болохгүй л бол биднийг дэлхийн хөгжлийн хурд монголчуудыг хүлээхгүй нь.  Тэртээх ерэн оноос хойш бид зөвхөн "Нам" болж хуваагдаж тоглосонынхоо горыг амсаж байгаа нь энэ. Сонгуулийн үеэр иргэдтэй гар барьж, хуурамч инээмсэглэл тодруулж, машиндаа суухдаа "Түй балиар заваарсан юмнууд" гээд гараа нойтон сальфеткаар арчдаг "Ихэмсэг" улстөрчдөөсөө салах цаг хэдүйнэ болжээ. 

Унасан машин нь 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгтэй тэнцдэг учраас тэд тийм байдаг биз. Уругвайн ерөнхийлөгч Х.Мухика шиг хүмүүсээ бид мартатлаа сохроогүй байлтай. Ардчилсан хувьсгалын манлайлагч С.Зориг агсанг амьд ахуйд нь сайнаар хэлсэн ховор. Түүнд бараг татдаг тархинаас нь өөр зүйл байгаагүй гэлцдэг.

Хулгана хөеөгөө хураадаг шиг олсон хэдийгээ ариг гамтай зарцуулсан бол улс орон хөгжлийнхөө зам руу жирийх байлаа. Хаанаасаа хаалгач, цэвэрлэгч хүртлээ төрийн нэрээр хулгай хийгчдээс хэзээ салах болоо. Сонгууль дөхөхөөр л гэнэт ухаан сууж, хэт их зардалтай байдагаа мэддэг, төсвөө хасаж танаж жүжиглэдэг энэхүү байдал Монгол улсыг сүйрүүлэхнээ. 2016 оны төсвийн тухай хуулийг тун саяхан өргөн барьлаа. Үүгээр бол "Подарак" болсон Дэд сайдын албан тушаалыг болих юм байх. Мөн Яам агентлагуудын тоог цөөрүүлнэ гэнэ. Н.Алтанхуягын үед "Бялуу" болгон хуваасан яамдаа дараа жил 9 болгоно гэв.

Монголчууд багадаа "Морь унасан толгойгүй хүн" номонд шимтдэг байсан бол одоо "Алтан морь унасан толгойгүй Төр" хэмээх номыг өдөр бүр уншиж байна. Тэд өөрийнхөө хувийн компанид ажиллаж байсан бол ингэж мөнгийг үрэн таран цацахгүй л байлаа. Алдарт "Сони" корпарацийн ерөнхийлөгч хувийн машингүй, тусгай жолоочгүй байсан байдаг.

Монголын соён гэгээрүүлэгч Бавуугийн Лхагвасүрэн "Зуун эрхэм" нэвтрүүлэгээ хөтлөхөө больж сонгууль дөхөхөөр "Хэн нь хэн бэ" хэмээх нэвтрүүлэг хийх сураг дуулдав. Үнэхээр Монголчууд бид хүнээ таньж, сонгуульдаа хөгшин залуугүй идэвхитэй оролцохгүй бол Улс орон маань сүйрэхнээ.

Аймаг сум баг бүр ажлаа хийж чаддаг Ү.Аварзэд, Р.Минжүүр, Г.Лодойхүү нар шиг хүмүүсийг олноор нь гаргаж улс орон минь хөгжлийнхөө зам руу орох цаг удахгүй биз ээ.

Ч.Амар

 

Чиновничья Фемида, Дани.

Йенса Галшиотын зургийн утгаар босгосон хөшөө .
Энэ нь дэлхийн баяжсан улс орны нууц Африкийг хэрхэн мөлжсөн тухай ёгт утгатай.

 

Непалийн хаан Трибхувануд 1939 онд Гитлерээс бэлэглэсэн Mercedes - Benz.

 

 

Цахим картаа аваагүй бол автобусанд зорчуулахгүй байх санал гаргажээ
Цахим картаа аваагүй бол автобусанд зорчуулахгүй байх санал гаргажээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.