Донбассыг сүйтгэсний төлөө Украин, Оросоос 350 тэрбум доллар нэхлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 30 секунд
Донбассыг сүйтгэсний төлөө Украин, Оросоос 350 тэрбум доллар нэхлээ

Донбассыг сүйтгэсний төлөө Украин, Оросоос 350 тэрбум доллар нэхлээ


Донбассыг сүйрүүлснийхээ төлөө Орос улс Украинд 350 тэрбум доллар төлөх ёстой гэж Украины  Эдийн засгийн хөгжлийн сайдын нэгдүгээр орлогч Александр Боровик үзэж байна. “Ямар ч тохиолдолд Орос улс төлөх болно. Бид тооцож, энэ төлбөрийг авахын тулд чадах бүхнээ хийж, лоббидоход бэлэн байх ёстой” гэж орлогч сайд украины телевизийн “5 канал” сувгаар ярьжээ. 

Боровик бас төлбөрийн энэ хэмжээ бол 1991 онд Саддам Хуссейны цэргүүд Кувейт руу довтолсны дараа Иракаас нэхэмжилж байсан мөнгөн дүн гэсэн байна. 
Донбасст болж байгаа мөргөлдөөнд Оросыг оролцож байна гэж Украины болон барууны орнуудын төлөөлөгчид нэг биш удаа буруутгаж байгаа ч энэ талаар өнөө хүртэл ямар ч баталгаа, баримт байхгүй байгаа юм. ОХУ-ын Гадаад хэргийн яам болохоор үүнийг “ямар ч баримтгүй хэвлэлийн дайралт” гэсэн бол Оросын Батлан хамгаалах яам мөн няцаасаар ирсэн юм. 

Олон улсын шинжээчид ч Украины хил рүү ОХУ-ын талаас ямар нэгэн зөрчил, түүн дотроо цэргийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулсныг бүртгэж аваагүй байгаа юм хэмээн РИА Новости агентлаг мэдээлжээ. 

Эх сурвалж: www.assa.mn

“Канон”-дож болмоор хуулийн заалт
“Канон”-дож болмоор хуулийн заалт
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.