“Канон”-дож болмоор хуулийн заалт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 22 секунд
“Канон”-дож болмоор хуулийн заалт

“Канон”-дож болмоор хуулийн заалт

Өчигдөр намрын чуулган нээлтээ хийв. Хэлэлцэх асуудал нь чухал хэмээн гишүүд намрын чуулганыг дүгнэж байгаа. Тэд ихэвчлэн ирэх оны төсөв, мөнгөний бодлого, төмөр зам, транзит тээвэр, ашигт малтмалын асуудалд анхаарал хандуулах аж.

Харин хэвлэл мэдээллийн салбар намрын чуулганаас нэг л хуулийг хүлээж байгаа.

Тэр нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль. 1998 оноос хойш шинэчилж чадаагүй, УИХ-аар орох болгондоо элдэв хэл ам дагуулан буцаагдсаар ирсэн Хэвлэлийн эрх чөлөөний хууль энэ намар л батлагдах болов уу гэсэн хүлээлт байгаа юм. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл өнгөрсөн жил багагүй шүүмжлэл дагуулж, сэтгүүлч эзэнтэй хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрхийг зөрчсөн гэх асуудлаар буцаагдсан.

Тэгвэл энэ удаад сэтгүүлч мэргэжилтэй гишүүд нэгдэж, Ерөнхийлөгчийн боловсруулсан хуулийн төслийг илүү чамбай болгохоор ажиллаж байгаа сурагтай. Мөн сэтгүүлч эздээс гадна, редакцид ажилладаг сэтгүүлчдийн санал хүсэлтийг ч бичгээр болон амаар авч, хуулийн төсөлдөө тусган хэлэлцүүлж байгаа юм. Сэтгүүлчийн эрхийг хэрхэн хамгаалах, хууль эрхзүйн талаасаа ямар зохицуулалт шаардлагатай байгааг судалж байгаа хуулийн төслийн ажлын хэсгийнхэнд хүргэх нэг саналаа сониноороо дамжуулъя. Мэдээж үзэг нэгт нөхөд маань энэхүү заалтад өөрсдийн санал бодлоо нэмэрлэх нь дамжиггүй биз. Бид гадны туршлага гэж ярих дуртай.

Гишүүдийг гадны хууль канондож ирээд орчуулаад баталдаг гэх шүүмжлэл ч бишгүй дуулддаг. Тэгвэл тэр гадны туршлага, гадны хууль дунд Монголын хөрсөнд буулгаад нутагшуулчихмаар заалт чамгүй олон байдаг аж. БНСУ-ын хэвлэл мэдээлэл ардчилсан орнуудад тийм ч доогуур үнэлэгдэхгүй. Сэтгүүлчийн амьдрах орчин, нийгмийн баталгааг хангалттай шийддэг.

Яам агентлаг, төрийн байгууллагууд нь сэтгүүлчээ мэргэшүүлэх, тэдний ажиллах орчныг хангах талаар чамгүй их ажил хийдэг аж. Тухайлбал, БНСУ-ын Төв банк гэхэд оффис дотроо мэргэшсэн сэтгүүлчдийн ажлаа хийдэг өрөөг гаргаж өгдөг бөгөөд тэр өрөөнд нийтлэлч тоймчид нь өөр өөрсдийн ширээндээ суун ажлаа хийдэг байна. Цаг үеийн чухал мэдээллээ яг хажуунаас нь мэдээлэх орчин бүрдсэн бөгөөд сэтгүүлчид сонин, телевизийн оффис руугаа цаг алдаж явахгүйгээр тэндээ байрлан хооллож, ажлаа хийгээд гэртээ харьдаг байна.

Ийм зохицуулалтыг шийдээд өгчихөд ч гэмгүй. УИХ, ЕТГ гэсэн ганц нэгхэн байгууллага сэтгүүлчдэд өрөө гаргаж өгдөг ч ихэнхи комьпютер нь ажиллахгүй, өрөө нь хүйтэн, буланд байрладаг гэх мэтээр учир дутагдалтай зүйл олон. Энэ бол эхний асуудал. Хоёрдугаарт, БНСУ-ын хуулиар сэтгүүлчийн материалыг үнэлэх тогтолцоог өвөрмөц байдлаар шийджээ.
 

Тусгаар тогтнолын талбайд сайжируулсан зуухыг борлуулж эхэллээ
Тусгаар тогтнолын талбайд сайжируулсан зуухыг борлуулж эхэллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.