Тажикстанд "дайн гарч" болзошгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 27 секунд
Тажикстанд “дайн гарч“ болзошгүй

Тажикстанд “дайн гарч“ болзошгүй

Тажикстан улсад бүх нийтийн санал асуулга энэ сарын 22-ны өдөр явагдлаа. Санал асуулгатайгаар холбогдуулан "Тажикийн хөдөлмөрийн цагаачид” олон нийтийн хөдөлгөөний тэргүүн Каромат Шарипов Тажикстанд төрийн эргэлт гарч, иргэний дайн гарч болзошгүй тухай хэлснийг Ази, Ойрхи дорнодын тухай мэдээлдэгLatestNewsResource.com нийтэлжээ.

 

Тэрээр "Манай улсын одоогийн төрийн тэргүүн улсынхаа бодит асуудлуудыг мэддэггүй. Иргэний дайн гарахад ойрхон байна" гэжээ. Үүний хажуугаар Хятад улс Уулын Бадахшаны автономит муж руу цэргээ оруулсан нь дайн дэгдэхэд нөлөөлөх бас нэг нөхцөл болж магадгүй аж.

Тодруулбал, Тажикстан улс Хятадад төлөх ёстой гадаад өрөө төлж чадаагүйн улмаас өмнөд хөрш энэ сарын 6-ны өдрөөс эхлэн Тажикстаны Уулын-Бадахшаны автономит мужид цэргээ оруулж зарим бүс нутгийг хяналтдаа аваад байгаа юм.

Тажикстаны Уулын Бадахшаны автономит муж нь Киргиз, Хятадтай хиллэдэг, нийт 64.1 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагтай бөгөөд 28.9 мянган хүн амтай муж юм. Мужийн төв Хорога нь Тажикстаны нийслэл Душанбегаас 527 км зайтай оршдог аж.

 

Таджикистаны нутаг дэвсгэр дээр ирсэн БНХАУ-ын арми

Эх сурвалж: "LatestNewsResource.com" 
“Барилгын хөгжлийн төв“ ТӨҮГ Төрийн хэмнэлтийн хуулийг хуурч, Тэргүүн дэд, Дэд захирлаа шинэ албан тушаалд томилжээ
“Барилгын хөгжлийн төв“ ТӨҮГ Төрийн хэмнэлтийн хуулийг хуурч, Тэргүүн дэд, Дэд захирлаа шинэ албан тушаалд томилжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.